Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

"УВС ДАХЬ АРДЧИЛСАН ЗАСАГЛАЛЫН 1000 ӨДӨР" АЯНЫ ҮР ДҮНГ ТАЙЛАГНАЛАА.

2015-12-07

Увс нутгийн ажилч, хичээнгүй ард түмэнтэй энэ жил 2 удаа уулзах боломж надад тохиож байна. Тэр тусмаа Увс аймгийн удирдлага “Увс аймаг дахь ардчилсан засаглалын 1000 өдөр”-ийн үр дүнгээ ард түмэндээ тайлагнах арга хэмжээнд оролцох боломж гарч үг хэлж байгаадаа баяртай байна. Өмнө нь Та бүхэнтэй уулзалт хийж төр засгаас явуулж байгаа бодлогын талаар дэлгэрэнгүй ярьж та бүхний асуултад хариулсан болохоор энэ удаад аймгийн асуудалд анхаарлаа хандуулж байна.

Увсчууд 2012 оны орон нутгийн сонгуулиар Ардчилсан намыг дэмжиж, Ардчилсан намын бодлого, шийдвэр Увс аймагт үр дүнтэй хэрэгжээд 1000 хоногийг үдэж байна.

Энэ хугацаанд Увс аймгийн ИТХ, Засаг дарга, түүний тамгын газар, шат шатны төрийн байгууллагууд, хувийн хэвшлийнхэн, малчид, тариаланчид, Увс нутгийн зон олон уйгагүй хөдөлмөрлөж, ихийг бүтээснээр 2015 онд Увс аймаг Монгол Улсын шилдэг аймаг болсон. Монгол Улсын шилдэг аймгаар шалгарсан Увс аймгийн нийт ард түмэндээ Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэж сайн сайхныг хүсэн ерөөе.

Ардчилсан төр, Ардчилсан засаг иргэдээ сонсдог, нээлттэй ил тод байдлыг эрхэмлэж иргэддээ ажлаа тайлагнадаг зарчимтай. Увс аймгийн ИТХ, Засаг дарга “Увс аймаг дахь Ардчилсан засаглалын 1000 өдөр” арга хэмжээг зохион байгуулан 2013-2015 онд дэвшүүлсэн бодлого, өмнөө тавьсан зорилтынхоо хэрэгжилтийг өрх бүрээр орж иргэддээ тайлагнасан байна. Энэ бол Монгол Улсад жишиг болохоор ажил болсныг онцлон тэмдэглэхэд таатай байна.

Увс аймгийн хувьд үндэсний хэмжээний бодлого шийдвэрийг орон нутагт үр дүнтэй хэрэгжүүлсэн төдийгүй, орон нутгийн түвшинд шинэлэг, ухаалаг хэд хэдэн бодлого шийдвэрийг гаргаж, амжилттай хэрэгжүүлсэн байна.Тухайлбал,

Увс аймгийн “шилэн халаас” хөтөлбөр улсын “шилэн данс”-ны хууль болон хэрэгжиж санхүүгийн сахилга баттай, хяналттай, ил тод төрийн үйлчилгээг бий болгох ухаалаг төрийн бодлогыг хэрэгжүүлсэн,

Увс аймагт 2013 онд бензин шатахууны үнийг 80 төгрөгөөр бууруулж байсан бол, өнөөдөр 150-260 төгрөгөөр бензин шатахууны үнэ бууруулж болох анхны санаачлагыг гаргасан,

Увс аймагт 1990-2012 оны хооронд 98 орон сууц баригдаж байсан бол, Монгол Улсын Засгийн газраас баталсан 8%-ийн зээлийн бодлогын үр дүн, орон нутгийн удирдлагын оновчтой менежментээр хувийн хэвшлээ дэмжиж, хамтарч ажилласнаар 2013-2015 онд 642 айлын орон сууц ашиглалтад оруулсан,

Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт бүх аймгийг улсын нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбохоор тусгасан. Энэ бодлогын хүрээнд Улсын нийслэлтэй холбогдох 190 км хатуу хучилттай авто замыг ашиглалтанд оруулж, 135 км замын ажлыг эхлүүлж 70%-ийг гүйцэтгэсэн,

Баруун бүс нутгаа цахилгааны дотоодын эх үүсвэрээр хангах санаачлага нь ажил хэрэг болж 60мвт-ын хосломол цахилгаан, дулааны станц барих ажлын гэрээг хийсэн,

Шинэчлэлийн Засгийн газрын босгосон “Чингис” бондын хөрөнгөөр УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын 2013 онд санаачилсан “Гудамж төсөл”-ийг аймагтаа үр дүнтэй хэрэгжүүлж, Улаангом хотынхоо өнгө үзэмжийг сайжруулсан,

Төр-хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлж 5 сумын төвийг нэгдсэн халаалтанд холбож, гэр хорооллын айл өрхүүдийг төвлөрсөн шугам сүлжээнд холбох ажлыг эхлүүлсэн, Увс аймгийн Тэс сумыг улсын жишиг сум болгож тохижуулсан, Оношлогооны төв байгуулж Улаанбаатар хот явж оношлогоо хийлгэх иргэдийн тоог 50% бууруулж, эмчилгээ, үйлчилгээний дэвшилтэт технологи нэвтрүүлсэн, Хүүхэд бүрийнхээ хүслийг сонсох “Хүслийн захиа” бичүүлж, Ном хөтөлбөрийг бодитой хэрэгжүүлж, “Номон пирамид” босгосон, “Их наяд Увс 2024” эдийн засгийн хөгжлийн хөтөлбөр боловсруулж сурагчдаа “Бяцхан санхүүч” болгосон, Увс аймгийн ИТХ, Засаг даргын зүгээс “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд хүүхэд бүрт амны хөндийн үзлэг хийж, шүд эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулж, сүү хөтөлбөрийг хэрэгжүүлж, давсны хэрэглээг бууруулж, загвар эмнэлгийг байгуулсан зэрэг үр дүнтэй ажлын нэгээхэн хэсгийг дурдахад таатай байна.

УИХ-аас гаргасан шийдвэр, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд төрөлх нутгаа хөгжүүлэх бодлого зорилтоо амжилттай хэрэгжүүлж байгаа аймаг, сумын ИТХ-ын удирдлага, Засаг даргын тамгын газрын хамт олонд талархал илэрхийлье.

Увс аймгийн ард түмэн бол бүтээлч ард түмэн. Увс аймаг бол Юмжаагийн Цэдэнбал, Жамбын Батмөнх, Норовын Алтанхуяг, Дамбийн Дорлигжав, Хорлоогийн Баянмөнх гээд олон арван төр нийгмийн зүтгэлтэн урлаг, спортын алдартнуудын өлгий нутаг. Ирэх онд төр нийгмийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын 100 насны ой тохиож байгаа. Энэ ойг тэмдэглэх тухай асуудал УИХ-д орж ирж хэлэлцэгдэж байна. Энэ тогтоолд түүнийг цагаатгах, төрийн одон медалийг нь эргүүлэн олгох асуудал тусгагдсан нь багагүй маргаан мэтгэлцээний үндэс болж байна. Хамгийн гол нь энэ асуудал өмнө нь Ерөнхийлөгчийн зарлигаар шийдвэрлэгдсэн учраас УИХ-аар хэлэлцэгдэх асуудал биш гэж нэг хэсэг гишүүд үзэж байгаа юм. Гэхдээ Юмжаагийн Цэдэнбалын 100 насны ойг тэмдэглэх тухай Улсын Их Хурлын тогтоолыг бид батлах болно. Үүнд Увс аймгийн ард иргэд та бүхэн эргэлзэх хэрэггүй.

Ингээд “Увс аймаг дахь ардчилсан засаглалын 1000 өдөр”-ийн үр дүнгээ дүгнэж, цаашдынхаа зорилго, зорилтыг тодорхойлох гэж байгаа Та бүхэндээ амжилт хүсч, Монгол Улсын Их Хурал, Засгийн газартайгаа нэг баг болж, илүү эрч хүчтэй ажиллаж , төрөлх Увс нутгаа, монгол эх орноо хамтдаа хөгжүүлэхийн төлөө зүтгэе.

Та бүхэнд шинэ оноо амжилтаар дүүрэн угтаж, ирэх ондоо эрүүл энх сайн сайхан байхын ерөөлийг өргөн барья.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 229
47 / 21%
12 / 5%
40 / 17%
18 / 8%
11 / 5%
6 / 3%
4 / 2%
29 / 13%
13 / 6%
6 / 3%
43 / 19%