Аймгийн ИТХ-ын дарга Ч.Чимэд өмнөх бүрэн эрхийн хугацаанд ажиллаж байсан
аймгийн ИТХ-ын дарга Ё.Басан, Д.Батсайхан нарыг хүлээн авч уулзлаа.
Ё.Басан дарга нь
1996-2000, 2000-2004 онд, Д.Батсайхан дарга нь 2004-2008, 2008-2012 онд тус бүр
2 бүрэн эрхийн хугацаанд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж
байсан юм.
Уулзалтын үеэр аймгийн
ИТХ-ын дарга Ч.Чимэд орон нутгийн хөгжлийн бодлого, чиглэл, ИТХ болон ЗДТГ-аас
хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж санал солилцон шинэ жилийн
мэндчилгээ дэвшүүллээ.
ИТХ-ын ажлын алба