Өнөөдөр аймгийн удирдлагууд Үндэсний эрх чөлөө, тусгаар
тогтнолын өдрийг тохиолдуулан Монгол
Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 12 сарын 21-ний өдрийн 188-р зарлигаар төрийн дээд одон медалиар шагнагдсан
хүмүүсийн шагналыг “Галдан бошгот” хааны хүндэтгэлийн өргөөнд ёслол төгөлдөр гардууллаа.
Үүнд: Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 3, Алтан гадас одонгоор 39, Хөдөлмөрийн
хүндэт медалиар 20, Цэргийн гавъяаны одонгоор 2 хүн нийт 64 хүн төрийн дээд
одон медалиар энгэрээ мялаалаа.
Шагнагдсан хүмүүсийн дотор Аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр
2-оос дээш удаа сонгогдон ажиллаж байгаа Аймгийн ИТХ-ын тэргүүлэгч М.Ганбаатар,
З.Алтансүх, С.Амраа болон төлөөлөгч, аймгийн Засаг даргын орлогч Б.Цэцээ,
төлөөлөгч Зүүнговь сумын засаг дарга Д.Нэргүй нар төрийн дээд шагнал Алтан
гадас одонгоор шагнагдсанд аймгийн ИТХ-ын дарга Ч.Чимэд болон ажлын албанаас
баяр хүргэж, ажлын амжилт сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна.
ИТХ-ын ажлын алба.