Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“ХАМТЫН ХҮЧ-НУТГИЙН ХӨГЖИЛ” үндэсний чуулган эхэллээ.

2016-01-27

Өнөөдөр төрийн ордоны их танхимд УИХ-ын тамгын газар, ЗГ-ын хэрэг эрхлэх газар, Монголын баг сумдын үндэсний холбоо ТББ-ын хамтран зохион байгуулж байгаа “ХАМТЫН ХҮЧ-НУТГИЙН ХӨГЖИЛ” үндэсний чуулган эхэлж байна.

Чуулганд Монгол улсын 330 сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Нийслэлийн 9 дүүргийн 152 хорооны засаг дарга, 21-н аймгийн тэргүүний 100-н багийн Засаг дарга, нутгийн хөгжлийн 78-н манлайлагчид оролцож байгаа бөгөөд манай аймгаас 16 сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нар оролцож байна.

Чуулганы зорилго нь Иргэдийн хамтран ажиллах, нийтээрээ хөгжих санаачилгыг дэмжих юм.

Чуулганаар нутгийн удирдлага, хөгжлийн эрх зүйн орчинг сайжруулах тухай, хамтын хүчний давуу талыг бэхжүүлэх гарц, боломжууд болон зарим сумдын сайн туршлагуудын талаар илтгэл, танилцуулга, чөлөөт ярилцлага хийгдэх юм.

Аймгийн ИТХ-ын ажлын алба 

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 229
47 / 21%
12 / 5%
40 / 17%
18 / 8%
11 / 5%
6 / 3%
4 / 2%
29 / 13%
13 / 6%
6 / 3%
43 / 19%