Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон ЗДТГ-ын
хамтарсан хяналт шинжилгээ, мониторингийн 6-н ажлын хэсэг Увс аймгийн 18-н
суманд 2015 оны 11 сарын 09-14-ний өдрүүдэд ажиллаж сумдын төрийн байгууллагын
ажлын зохион байгуулалтыг дүгнэж, аймаг, сумын ИТХ-ын бодлого шийдвэр, төрийн
үйлчилгээний чанар хүртээмж, архив албан хэрэг хөтлөлт, төрийн албаны
стандартын хэрэгжилт, нийгмийн хөгжлийн бодлого шийдвэрийн хэрэгжилт ОНХС -ын
бодлого шийдвэрийн хэрэгжилт, хууль эрх зүйн бодлогын хэрэгжилт, төсөв
санхүүгийн бодлогын хэрэгжилтийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийж, зөвлөмж,
зөвлөгөө өгч ажилласан билээ.
Аймгийн ИТХ дээрх хяналт,
мониторингийн үнэлгээгээр нутгийн өөрөө удирдах байгууллагын шилдгүүдээ
тодруулж аймгийн ИТХ-ын дээд шагнал “ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ”, мөнгөн шагналаар
шагнав.
2015 оны ажил үйлсээрээ НӨУБ-ын “ШИЛДЭГ
УДИРДАГЧ”-аар Бөхмөрөн сумын ИТХ-ын дарга Б.АЛДАРЖАВХЛАН, “ШИЛДЭГ АЖИЛТАН”-аар
Зүүнговь сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ж.БАЯНТӨР нар
шагнагдлаа.
Аймгийн ИТХ-ын ажлын алба