XVII жарны "Муу нүүрт"
хэмээх Гал бичин жилийн сар шинийн босгон дээр Монгол улсын Ерөнхийлөгч
Монголын Цахиагийн Элбэгдорж 100 болон түүнээс дээш насны ахмадууддаа гарын
бэлэг явуулсныг аймгийн ИТХ-ын
дарга Ч.Чимэд гардуулан өглөө.
Одоогийн байдлаар улсын хэмжээнд 97 болон түүнээс дээш настай буурлууд 110 байдаг бөгөөд манай аймгийн хэмжээнд 100
нас хүрч байгаа 2 буурал байдаг ажээ.
Гэеээ овогтой Цэжин нь
Бөхмөрөн сумын Хар алтат багт, Үлэмж овогтой Чулуун нь Тариалан сумын 5-р багт
амьдарч байна.
Г.Цэжин
гуай 1916 онд одоогийн Бөхмөрөн сумын нутагт малчин ард Гэеээн том охин болон
төрсөн бөгөөд эцэг эхээс гурвуулаа эрэгтэй, эмэгтэй 2 дүүтэй. Тэрээр 13
настайгаасаа эхлэн мал малласан бөгөөд насаараа нэгдэл болон хувийн мал маллан,
саальчин хийж байгаад өндөр насны тэтгэвэрт гарчээ. Г.Цэжин гуай хоёр охин нэг,
хүү төрүүлж өсгөсөн бөгөөд одоо том охин нь 73 настай Улаанбаатар хотод амьдар
ч байгаа бөгөөд дунд хүү нь ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн байна. Бага охин нь
65-н настай одоогоор ээжийнхээ хамт Хар алтат багийн нутаг Хадаан усан нэртэй
газар тарган сайхан өвөлжиж
байна.
Хоёр
хөл хөшиж өвддөг, нүдний хараа муудсанаас өөр өвчин зовлон алга хэмээн настан
маань хуучилсан юм.
Амьдралдаа
үзсэн хамгийн хүнд үеэ 13 настай /1929/ байхад эхэлсэн Комо /Коммун
байгуулагдав/ байлаа. Ноёдыг бүрэлгэж малыг нь хураасан энэ ажил 3 жил
үргэлжилснийг харуусан дурсан ярьлаа.