Энэ онд 21 аймаг, нийслэлээс 140 малчин, 7
фермер, нэг малчдын бүлэг тодорхойлолт ирүүлснээс шалгаруулах журмын харгалзах
75 шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэж, шаардлага хангасан 118 малчныг “Улсын сайн
малчнаар” гурван иргэн, нэг хоршоог “Улсын тэргүүний фермер”-ээр шалгарууллаа.
Эдгээр малчид нь удам залгасан сайн малчид төдийгүй мал сүргээ төлөөр нь өсгөж,
эрсдэлийг гарз хохиролгүй даван туулж байгаа, сум, орон нутгийнхаа хөгжилд
тодорхой хувь нэмэр оруулсан, мал аж ахуйн үйлдвэрлэлд олон жил үр бүтээлтэй
ажилласан 33-75 хүртлэх насны хүмүүс юм.
Манай улсын хөдөө аж ахуйн салбарт гарсан
ололт амжилтын дотор мал сүргийн тоо 56 саяд хүрсэн, малчин өрхийн тоо 9 жил
дараалан буурч байсан бол сүүлийн хоёр жилд дараалан өсч, энэ жил 153 мянга
болсон зэрэг нь Улсын сайн малчны тоог нэмэгдүүлжээ.
Энэ онд тариалангийн салбарт гаргасан амжилт,
орон нутгаа хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж, ажлын амжилтаараа
тэргүүлсэн 12 аж ахуйн нэгжийг “Улсын тэргүүний тариаланч хамт олон”-оор, 21
ногоочин, механикжуулагчийг “Улсын тэргүүний тариаланч”-аар шалгарууллаа.
Манай аймгаас “УЛСЫН САЙН МАЛЧИН”
цолоор
- Увс аймгийн Наранбулаг сумын Алдар багийн малчин Пүрэвийн Даш,
- Малчин сумын Баян-Эрдэнэ багийн малчин Бадрахын Баттогтох,
- Хяргас сумын Хайрхан багийн малчин Цэндийн Сүрэнхор,
- Зүүнговь сумын Суварга багийн малчин Лувсангийн Дансран,
- Зүүнговь сумын Тохой багийн малчин Шагжийн Баатаржав
"УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ТАРИАЛАНЧ ХАМТ
ОЛОН"-оор
- Увс
аймгийн Тариалан сумын "Алдар тулга" ХХК
"УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ТАРИАЛАНЧ"-аар
- Увс
аймгийн Хяргас сумын иргэн Палиагийн Оюунбилэг нар шалгарлаа.
Та бүхний цаашдын ажил хөдөлмөрт
өндөр амжилтыг хүсэн ерөөе. Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Увс аймгийн ИТХ-ын ажлын алба