Айлчлан ирж буй XVII жарны Гал бичин жилийн сар шинийн баярын мэндийг
дэвшүүлж айл хотол, ахан дүүсээрээ эрүүл энх, сайн сайхан байхын ерөөл өргөн
мэндчилье.
Увсчууд бидний хувьд хонин жилд
аймаг байгуулагдсаныхаа түүхт 90 жилийн ойг хамтдаа өргөн дэлгэр тэмдэглэж,
бүтээлч ажил үйлсээрээ “Монгол улсын
шилдэг аймаг” болж, “Хөдөлмөрийн
гавьяаны улаан тугийн одон”-оор шагнагдсан, амжилт бүтээлийн арвин сайхан
жил байлаа.
Увс нутгийн эрдэм чадал, авьяас
билэгт, оюунлаг охид, хөвгүүд, эх орныхоо өнцөг булан бүрт ажил үйлсээрээ
манлайлж төрөлх аймгийнхаа нэрийг өндөрт өргөж явааг та бүхэнд дуулгахад таатай
байна.
Та бүхэн хотол түмнээрээ сар шинэдээ
сайхан шинэлээрэй.
Увс аймгийн ИТХ-ын дарга Чулууны
Чимэд