Увс аймгийн түүхт 90 жилийн ойг угтан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санаачлан хэрэгжүүлсэн "МИНИЙ ГЭРЭЭС МАНАЙ АЙМГИЙН ХӨГЖИЛ ЭХЭЛНЭ" аяны хүрээнд 19 сумын хэмжээнд 182 байгууллага, аж ахуйн нэгжийн 5917 м2, 5754 айл өрхийн 404453м2 газарт хашаа, байшингийн тохижилт өнгө үзэмжийг засаж сайжрууллаа.