Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Өсвөрийн даамчин хүүхдүүддээ амжилт хүсье

2016-03-25

100 буудалт даамын өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 30-нд Улаанбаатар хотноо болох билээ. Манай аймгаас өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнд “Гарьд мастер” даамын клубийн 20 гаруй тамирчид оролцохоор бэлтгэлээ хангаад байгаатай аймгийн ИТХ-ын дарга Ч.Чимэд танилцаж, хүүхдүүдтэй ярилцан тэмцээнд нь амжилт хүслээ.

Ж.Цэгмэд багштай “Гарьд мастер” даамын клуб нь сүүлийн 4 жил дарааллан багаараа өсвөрийн даамын улсын аварга шалгаруулах тэмцээнд эхний 3-н байранд шалгарч байгаа ба сүүлийн 3 жил дарааллан бага насны ангиллын  бяцхан тамирчид нь 1-р байранд  байранд шалгарсан амжилттай оролцож иржээ.

Тус клубын тамирчид нь улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцохоос гадна Азийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд амжилттай оролцон 1,2,3-р байранд тус тус орж байсан байна. Тухайлбал 5-7 насны ангилалд Г. Туул нь МУӨҮеийн аварга, Ази тивийн алт, мөнгө, хүрэл медальтай, Ц.Отгонцэцэг МУӨҮеийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, хүрэл хүртсэн зэрэг өндөр амжилт үзүүлж иржээ. Нийт тамирчдын 80-н улсын аварга шалгаруулах тэмцээнээс ямар нэгэн медаль авсан байна.

 

Увс аймгийн ИТХ-ын ажлын алба

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 265
58 / 22%
14 / 5%
42 / 16%
18 / 7%
14 / 5%
6 / 2%
5 / 2%
33 / 12%
20 / 8%
7 / 3%
48 / 18%