Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Төрийн түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд БХБЯ-ны сайдын 2016.02.23-ны өдрийн 28-р тушаалаар батлагдсан “Иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ын дагуу зорилтот долоон бүлгийн иргэдийг энэ сарын нэгнээс эхлэн түрээсийн орон сууцанд хамруулж байгаа билээ.
Энэ сарын 21-25-ны өдрүүдэд “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын Тэргүүн дэд захирал Д.Алтанхуяг тэргүүтэй ажлын хэсэг манай аймагт ажиллалаа.
Өнөөдөр шалгуур үзүүлэлт хангасан зорилтот долоон бүлгийн 84 өрхөд байрны түлхүүр гардуулах үйл ажиллагаа “Ойрад” ХДТ-т ёслол төгөлдөр болж Аймгийн удирдлагууд, ТОСК-ын тэргүүн дэд захирал нар зорилтот долоон бүлгээс нэг, нэг өрхийг төлөөлөл болгон алд цэнхэр хадагны хамт байрны түлхүүрийг нь гардуулан өглөө. Бусад иргэд ТОСК-ын Увс аймаг дахь салбарын төлөөлөгчөөс байрны түлхүүрээ авах юм байна.
Аймгийн ИТХ-ын ажлын алба