Сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэгт заасны дагуу сонгуулийн ажилтны мэдээллийн санд бүртгэгдсэн ажилтан, албан тушаалтанд Сонгуулийн тухай хууль тогтоомжийн талаар сургалт явуулж, гэрчилгээ олгох сургалтыг 21 аймаг, нийслэл, 9 дүүрэгт зохион байгуулж байгаа бөгөөд манай аймгийн байнгын бус сонгуулийн байгууллагад ажиллах ажилтнуудын мэдээллийн санд бүртгэгдсэн ажилтнуудад зориулсан сургалт манай аймагт 04 дүгээр сарын 11-ны өдөр "Ойрад" ХДТ-т зохион байгуулагдана.
Бүртгэл өглөө 8:00 цагаас эхлэх тул цагтаа ирнэ үү