Сумдын ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нарын сургалт энэ
сарын 12-13-ны өдрүүдэд АЗДТГ-ын байранд болж байна.
Сургалтын зорилго нь сумдын
ИТХ-ын Нарийн бичгийн дарга нарт НӨУБ-ын 2016 онд
хэрэгжүүлэх зорилтууд, бусад асуудлуудын талаар танилцуулах, тэднийг нэгдсэн
ойлголт, чиглэлтэй болгох, хурлын дотоод ажил, цаг үеийн ажлаар зөвлөмж, үүрэг чиглэл өгөхөд оршино.
Сургалтаар:
- Увс аймгийн ИТХ-ын 2015 оны зорилтын биелэлт, 2016 оны
зорилт
- Сумын ИТХ, ЗДТГ-ын хамтын
ажиллагаа
- Орон нутгийн өмчийн харилцааны
анхаарах асуудлууд
- ХАСХОМ, ЭБАТ-ны 2015 оны мэдээ
тайлан , ГХУСАЗСЗ-ийн 2016 оны ажлын төлөвлөгөө, анхаарах асуудлууд
- Сумдын төсөвт байгууллагуудын
хөрөнгө шийдвэрлэсэн байдал, анхаарах асуудал, түрээсийн талаар
- НӨУБ-ын 2015 оны үйл
ажиллагааны мэдээ, 2016 оны ажилд анхаарах асуудал
- Мал хулгайлах гэмт хэргээс
урьдчилан сэргийлэх, малчдын нөхөрлөл, бүлэг зохион байгуулах
- Замын хөдөлгөөний аюулгүй
байдлын тухай хуулийг сурталчлах
- ГХУСА, 2015 онд үйлдэгдсэн гэмт
хэргийн шалтгаан, нөхцөл
- 2016 оны 1-р улиралын
үйлдэгдсэн гэмт хэргийн байдал
- Улсын тэргүүний сум шалгаруулах
болзол, түүний шалгуур үзүүлэлтийг
хангах тухай
- Сумын ИТХ-ын Хорооны хяналт
шалгалтын ажил , санал дүгнэлт гаргах
- Сумын ИТХ-ын тогтоолын биелэлт, хөтөлбөрийн
хэрэгжилтийг хянах нь
- ТАХ-ийн үр дүнгийн гэрээ
байгуулах, илтгэх хуудас бичих, дүгнэх зэрэг сэдвүүдээр холбогдох байгууллага,
мэргэжилтнүүдээс мэдээлэл өгч байна.