Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

"Хүүхдийг зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлье" 7 хоногийн аян

2016-04-18

Увс аймгийн Замын цагдаагийн  тасгаас “Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөр”-ийг 4 дүгээр сарын 10-ны өдөр уламжлал болгон 2 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд энэ жил Зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх 7 хоногийн аян өрнүүлж аймгийн ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд зам тээврийн тухай хууль, осол гэмтэл түүний хор уршгийн талаар хичээл таниулга хэлэлцүүлэг зэрэг олон тооны арга хэмжээнүүд зохион байгуулж хүүхдүүдэд зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх талаар мэдлэг мэдээлэлтэй болгосон байна.

2015 онд улсын хэмжээнд хүүхэд өртсөн зам тээврийн осол 1112 бүртгэгдэж, 1143 хүүхэд өртсөнөөс 54 хүүхэд нас барж, 1089 хүүхэд гэмтсэн байна. Зам тээврийн осолд өртсөн 1143 хүүхдийг хөдөлгөөнд оролцож байсан хэлбэрээр нь авч үзвэл:

              явган зорчигч- 751 буюу 65,7 хувь нь

              зорчигч          - 364 буюу 31,8 хувь нь

              дугуйтай        -  28 буюу 2.5 хувь нь

Насны хувьд:

              0-7   насны     - 474 буюу 41.5 хувь нь

              8-14 насны     - 490 буюу 42.8 хувь нь

              15-17 насны   - 179 буюу 15.7 хувь нь эзэлж байна.

Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөр”-ийг тохиолдуулан Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс, ЭМГ-аас ахлах ангийн сурагчдын дунд эссэ бичлэгийн уралдаан, бага ангийн сурагчдын дунд гар зургийн уралдаан зарласан бөгөөд уралдаанд шалгарсан хүүхдүүдэд өргөмжлөл, гарын бэлгийг гардуулан өглөө.

 

Аймгийн ИТХ-ын ажлын алба

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 229
47 / 21%
12 / 5%
40 / 17%
18 / 8%
11 / 5%
6 / 3%
4 / 2%
29 / 13%
13 / 6%
6 / 3%
43 / 19%