Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Давсны хэрэглээг багасгах хөтөлбөрийн хэрэгжилт

2016-04-19

 

Хөтөлбөрийн зорилго:

Увс аймгийн хүн амын давсны хэрэглээг багасгах замаар амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчний эрсдлийг бууруулахад оршино.

Хөтөлбөрийн зорилт:

1. Давсны хэрэглээг багасгахыг дэмжсэн эрх зүйн орчин бүрдүүлэх

2. Иргэдийн давсны хэрэглээний талаарх мэдлэгийг дээшлүүлэх мэдээлэл сургалт, сурталчилгааны чанар, хүртээмжийг сайжруулах эрсдэлт зан үйлийг өөрчлөх

3. Хүнс үйлдвэрлэгчидтэй хамтын ажиллагааг сайжруулж эрүүл мэндийг дэмжсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар давсны хэрэглээг багасгах

4. Нийтийн хоолны газар, гуанз, ресторанд давсны хэрэглээг хязгаарласан орчин бүрдүүлэх

5. Давсны хэрэглээний судалгаа, шинжилгээний ажлыг өргөжүүлэн давсны хэрэглээг бууруулах талаар ажилладаг иргэд, байгууллагын тоог нэмэгдүүлж, чадавхижуулах

Хөтөлбөр хэрэгжих хугацаа:

Хөтөлбөрийг 2013-2020 он дуустал 8 жилийн хугацаатай 2 үе шаттай хэрэгжүүлнэ.

1. 2013-2016 онд “ Давсны зохистой хэрэглээний талаар хүн ам бүрэн ойлголттой болох” үе шат

2. 2016-2020 онд “ Давсны хэрэглээнээс шалтгаалсан өвчлөл хүн амын дунд буурч үр дүн гарах” үе шат

 

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 229
47 / 21%
12 / 5%
40 / 17%
18 / 8%
11 / 5%
6 / 3%
4 / 2%
29 / 13%
13 / 6%
6 / 3%
43 / 19%