Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

12-р багт сайжруулсан зам тавигдана.

2016-04-21

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас  төрийн үйлчилгээг жигд, хүртээмжтэй шуурхай үзүүлэх бодлого баримтлан хотын төвөөс алслагдмал байрлалтай гэр хорооллын иргэдийг шинэ баг болгон зохион байгуулж эхэлсний нэг нь 12-р баг юм.

Тэдний ая тухтай амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхээр аймгийн ИТХ-ын 6 дахь удаагийн сонгуулийн 10-р хуралдаанаар баталсан замын сангийн хөрөнгөөр хийгдэх төсөл, арга хэмжээний жагсаалтад орсон “Гашуун хорооллын чиглэлийн замыг засаж сайжруулах”, “Чандманы 1-р буудлаас 2-р буудал хүртэлх замыг засаж сайжруулах” зэрэг ажлыг эхлүүлэхээр газар дээр нь очиж ажиллав.

Аймгийн ИТХ-ын дарга Ч.Чимэд, ГХБХБГ-ын дарга Г.Отгонболд, АЗДТГ-ын ХБХ-ийн мэргэжилтэн Б.Цэцгээ, ХААА-ны ахлах мэргэжилтэн В.Даваа нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг дээрх газрууд дээр очиж замын трассыг гаргаж болох нөхцөл байдалтай танилцлаа.

Энэ бол аймгийн ИТХ-аас барьж буй ард иргэдээ ая тухтай, хоггүй, цэвэр цэмцгэр орчинд амьдруулах бодлогын нэг юм.

 

Аймгийн ИТХ-ын ажлын алба

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 229
47 / 21%
12 / 5%
40 / 17%
18 / 8%
11 / 5%
6 / 3%
4 / 2%
29 / 13%
13 / 6%
6 / 3%
43 / 19%