Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

60 МВТ-ын хүчин чадалтай цахилгаан станц, ЦДАШ барих төслийн шав тавих ёслолын үйл ажиллагаа боллоо.

Өнөөдөр буюу 2016 оны 06-р сарын 10-ны өдөр Баруун бүсийн 3-н аймгийг цахилгаан эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангах 60 МВТ-ын хүчин чадалтай цахилгаан станц, цахилгаан дамжуулах агаарын шугамын шав тавих ёслол боллоо.

            “Баруун Монгол энержи” ХХК нь Увс аймагт 60 МВТ-ын хүчин чадалтай цахилгаан станц, цахилгаан дамжуулах агаарын шугам барих төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд дараах ажлуудыг хийж гүйцэтгээд байна. Үүнд:

Төслийн хүрээнд Эрчим хүчний яамнаас ажил үйлчилгээ эрхлэх 1408/14 тоот тусгай зөвшөөрлийг 2014 онд авсан ба уг тусгай зөвшөөрлийг авсны дараа 2015 оны 03-р сарын 26-ны өдрийн 18/2015 тоот тусгай зөвшөөрлийг Эрчим хүчний зохицуулах хорооноос авсан.

Мөн цахилгаан станцын техник, эдийн засгийн үндэслэлийг Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан техникийн зөвлөлөөр 2016 оны 01-р сарын 29-ны өдөр батлуулсан. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 03-р сарын 07-ны өдрийн 148 тоот тогтоолын хүрээнд “Баруун Монгол энержи” ХХК өөрийн хөрөнгө, зээл, гадны хөрөнгө оруулалтаар цахилгаан станц барьж үйлдвэрлэсэн эрчим хүчийг 30 жилийн хугацаанд худалдах тухай концессийн гэрээг Монгол Улсын Засгийн газартай байгуулсан.

Мөн 2016 оны 03-р сард эрчим хүчний гарааны үнийн тарифыг Эрчим хүчний зохицуулах хороогоор батлуулсан байна.

Төслийн ажлын хүрээнд цахилгаан станц барих газрын хөрс, газрын гүний усны судалгаа, гидрогеологийн ажлуудыг хийж гүйцэтгээд байна. Төслийг хэрэгжүүлэх хүрээнд цахилгаан станцын техник, эдийн засгийн тооцооллыг БНХАУ-ын MCPE компаниар хийж гүйцэтгүүлсэн ба цахилгаан станцын голлох тоног төхөөрөмжийг Холбооны бүгд найрамдах Герман улсын SIEMENS компаниас сонгохоор Аж үйлдвэрийн сайдын айлчлалын явцад 2015 оны 11-р сард шийдвэрлэсэн.

Цахилгаан станцыг барих гүйцэтгэгч компаниар ОХУ-ын Санкт-Петербург хотын “C 6 ПЕК” компанитай харилцан тохиролцож хамтран ажиллах гэрээг 2016 оны 04-р сарын 30-нд гарын үсэг зурж цахилгаан станцын зураг төсөл, техникийн сонголтуудыг хийх ажил явагдаж дууссан байна.

60 МВТ-ын хүчин чадалтай цахилгаан станц, цахилгаан дамжуулах агаарын шугамыг 2019 оны 09-р сарын 01-нд ашиглалтанд хүлээлгэх өгөх юм.

Аймгийн ИТХ-ын ажлын алба

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 229
47 / 21%
12 / 5%
40 / 17%
18 / 8%
11 / 5%
6 / 3%
4 / 2%
29 / 13%
13 / 6%
6 / 3%
43 / 19%