Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“Экосистемд түшиглэсэн дасан зохицох арга хэмжээг уур амьсгалын өөрчлөлтөд өндөр эрсдэлтэй голуудын сав газарт хэрэгжүүлэх нь” МОН/12/301 төслийн баг Увс аймагт ажиллаж байна.

2016-06-15

      “Экосистемд түшиглэсэн дасан зохицох арга хэмжээг уур амьсгалын өөрчлөлтөд өндөр эрсдэлтэй голуудын сав газарт хэрэгжүүлэх нь” МОН/12/301 төслийн баг энэ сарын 15-17-ын өдрүүдэд манай аймагт ажиллаж байна.

     Багийн бүрэлдэхүүнд НҮБХХ-ийн суурин төлөөлөгч Даниэла Гаспарикова, ДЗС-ийн удирдах зөвлөлийн гишүүн Мико Оликайнен, ДЗС-ийн удирдах зөвлөлийн гишүүн Хюго Ремари, Швейцарийн хөгжил, хамтын ажиллагааны агентлагийн Уур амьсгалын өөрчлөлтийн хөтөлбөрийн газрын дарга Юка Грейлэр, НҮБХХ-ийн Бангкок дахь Ази, Номхон далайн бүсийн төв оффисын бүсийн техникийн зөвлөх Лиза Фарровэй, БОНХАЖЯ-ны Сав газрын удирдлагын хэлтсийн дарга, төслийн үндэсний захирал Х.Түвшинбаяр, НҮБХХ-ийн Байгаль орчны нэгжийн ахлагч Б.Бүнчингив, Төслийн үндэсний зохицуулагч Ц.Туяа нар ирсэн байна.

    Өнөөдөр аймгийн ЗДТГ-ын “Иргэдийн оролцоо” хуралдааны танхимд орон нутгийн удирдлага, төслийн хамтрагч талууд, төслийн орон нутгийн зохицуулагчидтай уулзаж, санал бодлоо солилцлоо.

Манай аймагт ажиллаж буй багийн зорилго нь:

1. Хархираа, Түргэн голын дэд сав газрын зорилтот сумдад хэрэгжүүлсэн булгийн эхийг хамгаалж тохижуулах, усны хэмнэлттэй технологи нэвтрүүлсэн жимс жимсгэнэ, нарийн ногооны загвар талбай, голын татмын нөхөн сэргээлт болон ус хуримтлуулах арга технологи зэрэг олон нутгийн түвшний ЭТДЗ бодит арга хэмжээний явц, үр дүнтэй танилцах

2. Орон нутгийн удирдлага, төслийн хамтрагч талууд, төслийн орон нутгийн зохицуулагчид болон дасан зохицох бүлгийн гишүүд зэрэг төслийн ашиг хүртэгчидтэй уулзан хэрэгжилтийн явц болон сум тус бүрт хэрэгжиж буй онцлог арга хэмжээний талаар санал солилцох юм.

Аймгийн ИТХ-ын ажлын алба

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 229
47 / 21%
12 / 5%
40 / 17%
18 / 8%
11 / 5%
6 / 3%
4 / 2%
29 / 13%
13 / 6%
6 / 3%
43 / 19%