БНМАУ-ын баатар, БНМАУ-ын хөдөлмөрийн баатар,
Монгол Улсын Маршал Ю.Цэдэнбал агсны мэндэлсний 100 жилийн ойн арга хэмжээ 2016
оны 09-р сарын 23-24-нд Увс аймагт зохион байгуулагдахаар боллоо.
Ойн арга хэмжээ 09-р сарын 23-нд аймгийн төвд
Хүндэтгэлийн парадаар эхэлж, урлаг соёлын арга хэмжээ, хүндэтгэлийн хурал,
иргэд олон нийтэд зориулсан Монгол-Оросын хамтарсан хүүхдийн концертоор
үргэлжилнэ.
09-р сарын 24-ны өдөр Ю.Цэдэнбал даргын төрсөн
нутаг Давст суманд баяр наадмын үйл ажиллагаа явагдана.
Одоогийн байдлаар Ю.Цэдэнбал даргын төрсөн газар
болох “Цагаан бураа”-д босгох гэрэлт хөшөө, “Ю.Цэдэнбал 100 жил” медалион, зочид
төлөөлөгчдөд зориулсан бэлэг дурсгалын зүйлүүд бэлэн болоод байна.
Мөн ойг угтаж “Эрдэм шинжилгээний бага хурал”-ыг
энэ сарын 22-ны өдөр “Нутгийн удирдлагын ордон”-д зохион байгуулахаар бэлтгэл
ажлыг хангаад байна.
Энэхүү “Эрдэм шинжилгээний бага хурал”-д оролцох
сонирхолтой иргэд материалаа 09-р сарын 15-ны дотор аймгийн ИТХ-ын ажлын албанд ирүүлэх боломжтой юм.
Ой зохион байгуулах комисс