Өнөөдөр аймгийн ЗДТГ-ын Иргэний танхимд "Иргэний нийгмийн байгууллагуудаа дэмжье" Сарын аяны хүрээнд Увс аймгийн 4 талт түншлэлээс "Төр-Төрийн бус байгууллагын хамтын ажиллагаа" сэдэвт бүлгийн ярилцлагыг Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хүрээнд явууллаа.
Энэ удаагийн фокус ярилцлагаар
- Увс аймгийн Төр-ТББ-ын хамтын ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал
- Увс аймгийн ТББ-уудын судалгаа, хөгжлийн түвшин, нөөц бололцоо
- Цаашид Төр-ТББ хэрхэн хамтран ажиллах ёстой талаар авч үзлээ.