Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Аймгийн ИТХ-ын Хүний хөгжил, нийгмийн асуудлын хороо Улаангом сумын албан газар, байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа.

2016-10-28

Энэ сарын 27, 28-ны өдрүүдэд аймгийн ИТХ-ын даргын баталсан удирдамжийн дагуу аймгийн ИТХ-ын Хүний хөгжил, нийгмийн асуудлын хороо 3-н ажлын хэсэгт хуваагдан Улаангом сумын ЗДТГ, эрүүл мэндийн төвүүд, сургууль, цэцэрлэгүүд, аймгийн Нэгдсэн эмнэлэг, музей, номын сан, ХДТ, БТСГ, Хөдөлмөр, халамжийн  үйлчилгээний газар зэрэг байгууллагуудаар орж ИТХ-ын тогтоол, шийдвэр, хөтөлбөрийн хэрэгжилт болоод төрийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл хангалт, үйл ажиллагаатай танилцаж, тэдний санал хүсэлтийг сонсох, зөвлөмж өгөх зорилгоор ажиллаж байна.

Аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч Г.Цэрэндулам, төлөөлөгч Я.Алтангэрэл, Я.Цэцэгмаа, С.Бямбабаатар, Г.Энхбат, АЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Н.Намсрай нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг хүн амыг эрүүл,  орчинд амьдрах, сурч боловсрох нөхцлийг хангах чиглэлээр Нэгдсэн эмнэлэг, 6-н сургууль, Улаангом сумын Эрүүл мэндийн төвүүд, 9-н цэцэрлэгийн үйл ажиллагаа, 9-р багт баригдаж байгаа цэцэрлэгийн ажлын явцтай,  Хүний хөгжил, нийгмийн асуудлын хорооны дарга Т.Амарзаяа, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч Д.Мягмарсүрэн, А.Хилэнбаатар, Е.Баяраа төлөөлөгч Д.Төмөр-Очир, Н.Батбуян АЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Р.Дэлгэрмаа нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Нийгмийн хамгаалал, халамж үйлчилгээний хүртээмж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааны түвшинг дээшлүүлэх, ажилгүйдэл ядуурлыг бууруулах чиглэлээр Улаангом сумын ЗДТГ, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын ажилтай танилцсан бол аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Анхбаяр, Б.Алтанчулуун, О.Ганцоож, төлөөлөгч, тэргүүлэгч Э.Баатарсан, БСГ-ын дарга Дашням нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2.    Аймгийн Биеийн тамир, спортыг хөгжүүлэх хөтөлбөр, Соёл урлагийн салбарын  хөгжлийн  хөтөлбөр /2016-2021 он/-ийн хэрэгжилт, үйл явцтай танилцахаар аймгийн Музей, Номын сан, Хөгжимт драмын театр,  Биеийн тамир спортын газруудад ажиллалаа.

Аймгийн ИТХ-ын ажлын алба

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 229
47 / 21%
12 / 5%
40 / 17%
18 / 8%
11 / 5%
6 / 3%
4 / 2%
29 / 13%
13 / 6%
6 / 3%
43 / 19%