Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

МЭНДЧИЛГЭЭ

2016-11-08

Та бүхэндээ Монгол улсын баруун хязгаар, Увс нутгийн оюунлаг, хөдөлмөрч ард иргэдийнхээ болон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрийн өмнөөс энэ өдрийн амар амгалан  айлтган мэндчилье.  

Орчин цагийн хөгжил дэвшлийн гэрч болж дэлхийн хүн төрөлхтнийг холбож буй манай ИТХ-ын цахим хуудсаар зочилсон танд баярлалаа.

Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь та бүхний санал хүсэлт, үзэл бодлыг энэхүү цахим хуудсаараа хүлээн авч, үйл ажиллагаандаа тусгаж, нутаг орныхоо бие даасан байдал, нутгийн өөрөө удирдах байгууллагын эрхэм үүргээ нэр төртэй биелүүлж,  иргэдийн эрх ашгийг тууштай хамгаалж, тэдний амьдрах, ажиллах, сурч боловсрох, хийж бүтээх таатай орчин нөхцөл бүрдүүлэхийн төлөө чармайн ажиллах болно. 

Бид үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй Монголчууд тэр дундаа Увсчууд та бүхний мэдлэг боловсрол, арвин туршлагаас хуваалцаж, хамтран ажиллах болно.

Та бүхний ажил амьдрал өөдрөг байж, санасан бүхэн тань биелэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж, ажлын амжилт хүсье


Аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 229
47 / 21%
12 / 5%
40 / 17%
18 / 8%
11 / 5%
6 / 3%
4 / 2%
29 / 13%
13 / 6%
6 / 3%
43 / 19%