10 сарын 27, 28-ны өдрүүдэд аймгийн ИТХ-ын Хүний хөгжил, нийгмийн асуудлын хороо хурлын даргын баталсан удирдамжийн дагуу 3 хэсэг болж аймгийн төвд Улаангом сумын ЗДТГ, эрүүл мэндийн төвүүд, сургууль, цэцэрлэгүүд, аймгийн Нэгдсэн эмнэлэг, Музей, Номын сан, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар зэрэг 20 гаруй байгууллагаар явж өвөлжилтийн бэлтгэл хангалт, үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, тэдний санал хүсэлтийг сонсох, зөвлөн туслах ажлыг хийсэн тухай мэдээллийг өгч байсан билээ.
Өнөөдөр
уг ажлын хэсгүүд ажлын тайлангаа нэгтгэн ярилцаж, хорооны хурлаа хийлээ. Дээрх байгууллагуудын
өнөөгийн бодит нөхцөл байдал, тулгамдсан асуудал, цаашид шийдвэрлэх арга
хэмжээний талаар нэгдсэн дүгнэлт гаргаж холбогдох байгууллагад албан ёсоор
хүргэх юм.
Аймгийн ИТХ-ын ажлын алба