Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ТӨЛӨӨЛӨГЧДИЙН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

2016-11-20

УИХ-ын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төслийн аймаг, сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн сургалт өнөөдөр эхэллээ. Сургалтыг 3 ээлжээр хийж байгаа бөгөөд эхний ээлжид Зүүнговь, Түргэн, Өмнөговь, Өлгий, Малчин, Наранбулаг сумдын төлөөлөгчид оролцож байна. Сургалтыг аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат нээж үг хэлж, төлөөлөгчид 3 хэсэгт хуваагдан сургалт явагдаж байна. 

Тус сургалтын хичээлүүдийг сургагч багшаар бэлтгэгдсэн мэргэжилтнүүд заан чиглүүлж, багаар ажиллах, хэлэлцүүлэг ярилцлага байдлаар оролцооны аргаар явуулж байна. Сургалтын дараагийн ээлжид Баруунтуруун, Хяргас, Өндөрхангай, Зүүнхангай, Тэс, Завхан сумдын төлөөлөгчид оролцох юм. 

Аймгийн ИТХ-ын ажлын алба 

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 229
47 / 21%
12 / 5%
40 / 17%
18 / 8%
11 / 5%
6 / 3%
4 / 2%
29 / 13%
13 / 6%
6 / 3%
43 / 19%