АТГ-ын ажлын хэсэг ажиллаж байна
Авилгын эсрэг үндэсний хөтөлбөр хэрэгжих болсонтой холбогдуулан АТГ-аас аймгуудад ажлын хэсэг ажиллаж байна. Манай аймагт АТГ-ын ажлын хэсэг өнөөдрөөс эхлэн 3 хоног ажиллаж байна. Энэ хугацаанд төрийн байгууллагын удирдах ажилтан, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүд, Хууль хяналтын байгууллагын удирдах албан тушаалтан, Хувийн хэвшил, ТББ-ын төлөөлөлтэй уулзаж сургалт зохион байгуулах юм. Энэ үеэр аймаг, сумдын ИТХ-ын төлөөлөгчдийн сургалт явагдаж байгаатай холбогдуулан АТГ-ын ажлын хэсгийнхэн төлөөлөгчдөд гол мэдээ, мэдээллүүдийг өглөө.