Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Аймгийн ИТХ-ын VII дахь удаагийн сонгуулийн ээлжит III хуралдаан хуралдлаа

Аймгийн ИТХ-ын VII дахь удаагийн сонгуулийн ээлжит III хуралдаан 2016 оны 12-р сарын 1-ээс 2-ны өдрүүдэд амжилттай хуралдаж өндөрлөлөө.

Хуралдааныг аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат нээж аймгийн ИТХ-ын 2016 оны ажлын тайланг танилцууллаа.

Аймгийн ИТХ-ын хуралдааныг 2016 он дуустал 4 удаа хуралдуулахаар төлөвлөж   аймгийн ИТХ-ын 6 дахь удаагийн сонгуулийн 11-р хуралдааныг 2016 оны 05-р сарын 20-ны өдөр, Аймгийн ИТХ-ийн 7 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдааныг 2016 ны 07 сарын 14-нд хоёрдугаар хуралдааныг 2016 оны 10 сарын 21-нд хуралдуулж 25 заалт бүхий 17 тогтоол, тэргүүлэгчдийн хурлыг сард 2-аас доошгүй удаа хийхээр төлөвлөж нийт 18 удаа хуралдаж 91 асуудал хэлэлцэж 190 заалт бүхий  79 тогтоол, 20 тэмдэглэл гарган хэрэгжилтэнд нь хяналт тавин ажиллаж байна.

Мөн аймгийн ИТХ-ын хурлын хороод нийт 8 удаа хуралдаж 9 санал дүгнэлт гаргаж ажиллаж, төлөөлөгчид сонгогдсон тойрог, ард иргэддээ хүрсэн олон тооны шинэ санал, санаачлага үйл ажиллагаа зохион байгуулсаар байна.

Хуралдаанаар хэлэлцэх хоёрдахь асуудалд Аймгийн Засаг даргын орлогч Ц.Батболд “Аймгийн 2016 оны нийгэм, эдийн засгийн зорилтын биелэлт”-ийн талаар илтгэл тавьж төлөөлөгчид асуулт асууж хариулт аван саналаа хэлж “Аймгийн 2016 оны нийгэм, эдийн засгийн зорилтын биелэлт”-ийг “Хангалттай” хэмээн дүгнэлээ.

Үүний дараа аймгийн Засаг дарга Д.Батсайхан ирэх 4-н жилд хийж хэрэгжүүлэх “МАНАЙ УВС” үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөө танилцуулсан юм. Аймгийн Засаг даргын бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны бодлого, зорилтод тусгах саналыг Увс аймгийн 20 мянга гаруй өрхөд саналын хуудас хүргүүлэн сум, байгууллага, хувийн хэвшил, иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийн хэлэлцүүлэг зохион байгуулж, саналыг авч эрэмбэлэн нэгтгэж аймгийн хөгжлийн хөтөлбөрүүд, ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөр, Аймгийн МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр, эрдэмтэн судлаачид, иргэд сонгогчдоос ирүүлсэн 9648 саналыг үндэслэн энэхүү хөтөлбөрийг боловсруулсан байна. Аймгийн засаг дарга Д.Батсайхан үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөлтэй холбогдуулан ИТХ-ын төлөөлөгчид сонирхсон асуултандаа хариулт авч саналаа илэрхийлэн  Аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх “МАНАЙ УВС” үйл ажиллагааны хөтөлбөрийг баталлаа.

2016-2020 онд хэрэгжүүлэх Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр нь “Нийгмийн хөгжилд”-82 зорилт, “Эдийн засгийн хөгжил”-76 зорилт, “Байгаль орчин, ногоон хөгжил”-22 зорилт, “Төрийн үйлчилгээ, засаглалын бодлого”-28 зорилт нийтдээ 208 багц асуудал, бодлого зорилтыг хэрэгжүүлэхээр тусгагдсан байна.

Хоёр дахь өдрийн хуралдаанаар аймгийн 2015 оны төсвийн гүйцэтгэл, 2017 оны төсвийн төсөл, аймгийн 2017 оны газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний тухай мөн “Гулзат” орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг нэмэгдүүлэх тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж оройн 09:50 минутад хуралдаан өндөрлөсөн юм.

Хоёр өдрийн хуралдааныг орон нутгийн “МBC” телевиз иргэд олон нийтэд шууд дамжуулан хүргэлээ.

Аймгийн ИТХ-ын ажлын алба

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 229
47 / 21%
12 / 5%
40 / 17%
18 / 8%
11 / 5%
6 / 3%
4 / 2%
29 / 13%
13 / 6%
6 / 3%
43 / 19%