Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Аймгийн ИТХ-ын Хууль эрх зүй, дотоод хяналтын хороо хууль сахиулах болон хяналтын байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа

2017-01-05

Аймгийн ИТХ-ын Хууль эрх зүй, дотоод хяналтын хорооны бүрэлдэхүүн аймгийн ИТХ-ын даргын баталсан удирдамжийн дагуу 2017 оны 01 сарын 03-05-ны хооронд дараах байгууллагуудад хүрч ажиллаж байна.

Аймгийн Шүүхийн тамгын газар, Прокурор, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Шүүх шийнжилгээний алба,  Хилийн цэргийн 0245-р анги, Гадаадын иргэн харъяатын газрын Баруун бүс дэх газрын Увс аймаг дахь төлөөлөл, Татварын хэлтэс, Гаалийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Улсын бүртгэлийн хэлтэс зэрэг газруудын ажил байдал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох ажил арга хэмжээтэй танилцах, иргэдэд хууль сурталчилах ажиллагаа, иргэдийн өргөдөл, гомдол санал хүсэлтийн шийдвэрлэлт, байгууллагын үйл ажиллагааны ил тод нээлттэй байдал, иргэдийн оролцоог дэмжих бодлого, аймгийн ИТХ-аас гарсан тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн байдал зэрэгтэй танилцлаа.

 Мөн дээрх байгууллагуудтай цаашид хэрхэн хамтран ажиллах талаарх санал хүсэлтийн  авч 2017 онд аймгийн Хууль эрх зүй, дотоод хяналтын хорооны жилийн ажлын төлөвлөгөөнд тусган хамтран ажиллах зорилготой ажиллаж байна.

Аймгийн ИТХ-ын ажлын алба

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 229
47 / 21%
12 / 5%
40 / 17%
18 / 8%
11 / 5%
6 / 3%
4 / 2%
29 / 13%
13 / 6%
6 / 3%
43 / 19%