Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Төрийн албан хаагчдын чадавхийг бэхжүүлэх сургалт зохион байгуулагдаж байна

2017-01-23

Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг түүхий эдийн иж бүрэн санаачлага (ЭТИС) хөтөлбөр, Орон нутгийн цогц хөгжил-Түншлэл (ICDP) төсөл, Увс аймгийн ЗДТГ-аас хамтран “Төрийн албан хаагчдын чадавхийг бэхжүүлэх сургалт”-ыг 2017 оны 01 сарын 23-24-ны өдрүүдэд Улаангом хотноо зохион байгуулж байна.

Тус сургалтанд Увс аймгийн болон Улаангом сумын ИТХ-ын төлөөлөгч нар, сумдын Засаг дарга нар, төрийн байгууллагын удирдлагууд, агентлагуудын дарга, мэргэжилтнүүд нийт 549 төрийн албан хаагч хамрагдаж байна. “Манлайлал”, “Байгууллагын соёл, хувь хүний харилцаа ба ёс зүй” сэдвээр Проф.Др Г.Цэрэн, “Орон нутгийн удирдлага” сэдвээр Проф.Др Ц.Батболд, “Төрийн удирдлага, төрийн хяналт, хариуцлага” сэдвээр Проф.Др Н.Бурмаа, “Дээд боловсролын удирдлага, мэргэжил сонголт, элсэлт” сэдвээр Др.Г.Энхбаяр, “Төрийн үйлчилгээг төсөл хөтөлбөр хэлбэрээр хэрэгжүүлэх нь, түүнд хяналт үнэлгээ, мониторинг хийх нь” сэдвээр Проф.Др О.Мөнхбат, “Төрийн байгууллагын мэдээ, мэдээллийн харилцаа, олон нийттэй харилцах харилцаа” сэдвээр Проф.Др Б.Болд-Эрдэнэ нар Аймгийн ЗДТГ, Улаангом сумын ЗДТГ, ХЖТ, Цогцолбор 1-р сургууль дээр сургалтуудыг нэгэн зэрэг явууллаа.

Төрийн албан хаагчдын чадавхийг бэхжүүлэх энэхүү сургалтуудын нэгдсэн хэлэлцүүлэг 2017.01.24-ний өдөр “Ойрад” ХЖТ-т болох юм.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 265
58 / 22%
14 / 5%
42 / 16%
18 / 7%
14 / 5%
6 / 2%
5 / 2%
33 / 12%
20 / 8%
7 / 3%
48 / 18%