Аймгийн ИТХ-ын
тэргүүлэгчдийн хурал 03-р сарын 13-ны өдөр хуралдахаар товлогдсонтой холбогдуулан
өнөөдөр Хүний хөгжил, нийгмийн асуудлын хороо хуралдаж Увс аймгийн “Боловсролыг хөгжүүлэх
хөтөлбөр” (2017-2020 он)-ийг хэлэлцэж байна. Хорооны хурлаар
хэлэлцсэн асуудлаар санал, дүгнэлтийг гарган аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдэд
уламжилна.
Хөтөлбөрийн нийтлэг,
үндэслэл, шаардлага
НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх
ухааны байгууллагаас зохион байгуулсан “Дэлхийн
боловсролын форум”-аас 2030 он хүртэлх дэлхийн боловсролын алсын харааг
“Нэгдсэн зорилго, хүсэл эрмэлзэлтэй, хүн бүрт хүрсэн боловсролын хөтөлбөрийг боловсруулна” хэмээн
тодорхойлсон байдаг. Энэхүү нийтлэг чиг
хандлагын хүрээнд бие даан амьдрах, дасан зохицох чадвартай, өөртөө итгэлтэй,
үндэсний уламжлалаа дээдэлдэг иргэнийг төлөвшүүлэхэд өнөөгийн боловсролын
бодлого, үйл ажиллагаа чиглэгдэж байна.
Хүүхэд бүрийг
хөгжүүлэх, тэдний онцлог, бусдаас ялгаатай байдлыг нээн илрүүлж, хөгжлийг нь
дэмжиж буй багшийн тэргүүн туршлага, шинэ санаа санаачилгуудыг олон нийтийн
хүртээл болгох замаар багшийн нийгмийн үнэлэмжийг дээшлүүлэх, улмаар сургуулийн
менежментийг сайжруулах шаардлага бид бүхний өмнө зүй ёсоор тулгарч байна.
Боловсролын салбарт өнөөгийн байдлаар 1307 багш, 825 ажилтан, 153
удирдах ажилтан, 22184 сурагч суралцаж байна. Статистик тоон үзүүлэлтээс үзвэл 1-10
жил ажиллаж байгаа багш 64,6%, 10-20 жил ажиллаж байгаа багш 23%, 20-иос дээш жил
ажиллаж байгаа багш 12,3%-ийг эзэлж байна. Боловсролын салбарын 70% нь 30-40 насны залуучууд буюу залуу багш нар
бөгөөд тэднийг сургах, чадваржуулах,
онолын мэдлэгийг ахиулах, уралдаан тэмцээн зохион байгуулах, арга зүй ур
чадварыг нь сайжруулах, ахмад багш нарын
арга туршлагыг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, , олон талт үйл ажиллагааг явуулах
зайлшгүй шаардлагатай байна.
2024 он хүртэлх Төрөөс
боловсролын талаар баримтлах бодлого (2024 он хүртэл), Улсын Их Хурлаас баталсан Монгол Улсын Засгийн Газрын 2017-2021 онд
хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Аймгийн Засаг даргын үйл
ажиллагааны хөтөлбөр, Монгол улсын боловсролын хөгжлийн стратеги (2016-2024) зэрэг баримт бичгүүдэд тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд Увс
аймгийн боловсролын салбарт 2017-2021 онд хэрэгжүүлэх “Боловсролын
хөгжлийн хөтөлбөр”-ийг боловсруулсан.
Хөтөлбөрийн
зорилго
Хүний хөгжлийг дэмжсэн сургалтын
орчин, хүмүүжил төлөвшилтэй хөгжсөн хүүхэд, бүтээлч санаачилгатай багш, ажилтныг дэмжих,
эцэг эхийн хамтын оролцоог хангаж
ажиллахад энэхүү хөтөлбөрийн зорилго
оршино.