Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

2017 оны өсвөр үеийн Баруун бүсийн аварга шалгаруулах волейболын тэмцээн Увс аймагт зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа

2017-03-21

2017 оны өсвөр үеийн Баруун бүсийн аварга шалгаруулах волейболын тэмцээн Увс аймгийн Спортын ордонд 03-р сарын 17-19-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

Тэмцээний нээлтэнд Аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат, НБХ-ийн дарга С.Амраа, МВХ-ны ерөнхийлөгч Ц.Баярбаатар, МВХ-ны тэргүүлэгч С.Анхбаяр, аймгийн БТСГ-ын дарга Д.Төрмөнх, аймгийн Волейболын холбооны тэргүүн Д.Эрдэнэбилэг, Увс, Ховд, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай аймгийн багш дасгалжуулагчид, баг тамирчид оролцсон бөгөөд нээлтийн үеэр волейболын спортын мастер Д.Эрдэнэбилэг, спортын дэд мастер С.Амраа нарыг МВХ-ны хүндэт тэмдгээр шагнасан юм.

Хоёр өдрийн турш үргэлжилсэн тэмцээний дүн гарахад

Охидын багуудаас:

Алтан медалийг Завхан аймгийн баг

Мөнгөн медалийг Говь-Алтай аймгийн баг

Хүрэл медалийг Ховд аймгийн баг

Хөвгүүдийн багуудаас:

Алтан медалийг Говь-Алтай аймгийн баг

Мөнгөн медалийг Завхан аймгийн баг

Хүрэл медалийг Ховд аймгийн багууд тус тус эзэлж эхний 2 байранд орсон баг Улсын аварга шалгаруулах тэмцээн оролцох эрхийг авлаа.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 265
58 / 22%
14 / 5%
42 / 16%
18 / 7%
14 / 5%
6 / 2%
5 / 2%
33 / 12%
20 / 8%
7 / 3%
48 / 18%