Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Аймгийн ИТХ-ын ТСЭЗХ-ийн хороо ажиллаж байна

2017-04-10

Аймгийн ИТХ-ын 2017 оны ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу аймгийн ИТХ-ын Төсөв, санхүү эдийн засгийн хөгжлийн хороо өнөөдрөөс эхлэн 13-ны өдрийг хүртэл батлагдсан удирдамжийн дагуу аймгийн Татварын хэлтэс, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст тус тус ажиллах бөгөөд. Өнөөдөр  аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст ажиллаж байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат, Төсөв, санхүү эдийн засгийн хөгжлийн хорооны дарга С.Цэцэгбал, хорооны гишүүн төлөөлөгч Д.Доржготов, Т.Амарзаяа, Б.Анхбаяр, Б.Алтанчулуун, Я.Алтангэрэл, Э.Баатарсан, С.Бямбабаатар, Я.Цэцэгмаа, Д.Төмөр-Очир нар ажиллаж байна.

Ажлын хэсэг нь тус байгууллагуудын ажлын байдал, дотоод ажлын явцтай танилцан мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөхийн зэрэгцээ Иргэдийн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг хүлээн авах, түүний бүртгэл шийдвэрлэлтийн байдал, нээлттэй, хүртээмжтэй,  шударга, тэгш, чанартай, ил тод үйлчилгээ үзүүлж, чадаж байна уу, үгүй юу гэдэгт дүгнэлт өгч, тэдгээрийн  дэвшилттэй ажлыг дэмжих, хэрэгжилт хангалтгүй ажил үйлчилгээнд нь санал дүгнэлт гаргаж засаж сайжруулах талаар зөвлөмж чиглэл өгөх ба хорооны дүгнэлт гарган Тэргүүлэгчдийн хуралд оруулах юм.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 229
47 / 21%
12 / 5%
40 / 17%
18 / 8%
11 / 5%
6 / 3%
4 / 2%
29 / 13%
13 / 6%
6 / 3%
43 / 19%