Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Хэлэлцүүлэг

2021-04-21/2021-04-30

УВС АЙМГИЙН ХЭМЖЭЭНД НОГООН БАЙГУУЛАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ, МОД ТАРИХ АЯНЫГ ӨРНҮҮЛЭХ ТУХАЙ АСУУДЛААР ОРОН НУТГИЙН ИРГЭДИЙН САНАЛ, ХҮСЭЛТИЙГ АВЧ БАЙНА. /ЦАХИМААР/

Монгол Улсын Их Хурлын 2010 оны 36 дугаар тогтоолоор баталсан “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр, “Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөр батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” 2012 оны 4 дүгээр тогтоолын 1.7-д “Хот, суурины ногоон байгууламжийн тухай хуулийн төсөл шинээр боловсруулж батлуулах” гэж, Ойн тухай хуулийн 31.4 дэх хэсэгт “Хот, сууринг цэцэрлэгжүүлэх, ногоон байгууламж байгуулах ажлыг холбогдох хуулиар зохицуулна” гэж, Монгол Улсын Их Хурлын 2011 оны 02 дугаар тогтоолоор баталсан “Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр”-ийн 3.2.7-д “төвлөрсөн, томоохон хот, суурины ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх”, 3.3.20-д “ойжуулах, ойг нөхөн сэргээх болон ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж, хүлэмжийн хийн шингээлтийг сайжруулах” гэж, Монгол Улсын Их Хурлын 2014 оны 43 дугаар тогтоолоор баталсан “Ногоон хөгжлийн бодлого”-ын 3.6.1-т “Уур амьсгалын өөрчлөлтийн хэтийн хандлага, байгалийн нөөц даацад нийцүүлж, хүн амын хэт төвлөрөл үүсэхээс сэргийлсэн, өөрийгөө тэтгэх чадвартай “ногоон”, “ухаалаг” хот, тосгоныг хөгжүүлж, орон нутагт тав тухтай ажиллаж, амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэх”, 3.6.3-д “Улаанбаатар хот болон бусад хот сууринг дахин төлөвлөж эдэлбэр газарт ногоон байгууламжийн эзлэх хувь хэмжээг 2020 он гэхэд 15 хувь, 2030 гэхэд 30 хувьд хүргэх”, 3.6.6-д “Явган зорчигчийн зорчих хэсэг, ногоон байгууламж, дугуйн зам, зогсоолын төлөвлөлт, зохион байгуулалтыг боловсронгуй болгож явган явах, дугуйгаар зорчих орон зайг нэмэгдүүлэх” гэж тус тус тусгасан болно.

Файл хэлбэрээр татаж авах
Саналууд: 48
Баяа 3 баг
2021-04-21 21:01:16
ногоон байгууламж Маш их хэрэгтэй байна.Мод тарих ажлыг эрчимтэй хиймээр байна.Худлаа нэг нам улс төр хиймээргүй байна.Ард иргэдтэй тулж ажиллаж байж ногоон хот болох эхний алхам хийнэ

С.Батхишиг Улаангом 3-р баг
2021-04-21 21:11:28
Нэгдсэн нэг газар өөр өөрсдийн модоо тарьмаар байна. Тэр хашаа газрыг нь төр бэлдээд мануулмаар байна. Өмнө 300н саяаар Улаан уулын хажууд тарьсан мод одоо юу ч байхгүй хашаа ч байхгүй болмон шүү. Одоо харин нэгдсэн харуултай хашаа баймаар байна. Тэгвэл манай гэрбүл 15ш мод тарихад бэлэн байна.

Ганзориг Улаангом сумын 1-р баг
2021-04-21 21:15:21
Баг дээр ногоон байгууламжтай болгох мөн мод тарисан( модоо амьдруулж ургуулсан) хүнийг урамшуулах

Б.Алтанням 3-р баг
2021-04-21 21:18:11
Миний санал: 1. 3, 7, 11-р багийн иргэдийн хувьд буюу орон сууцны иргэн айл өрхүүд 2012-2016 , 2016-2020 онуудад орон сууц, нийтийн эзэмшлийн талбай, хүүхдийн тоглоомын талбайн эргэн тойронд тарьсан мод, зүлгийг арчлах, нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулан хийх нь зөв зүйтэй, тухайн байгууламжын ойролцоох идэвх санаачлагатай, байрыхандаа нэр хүндтэй эсвэл төрийн албан хаагч иргэн, гэр бүлд даатган хүлээлгэж өгөх шаардлагатай бол цалинжуулж хариуцуулах. 2. Увс аймгийн бүх сумдын ялангуяа Улаангом сумын иргэн, өрх бүрийг мод тарих ажилд өргөнөөр оролцуулж "НЭГ-ӨРХ ХОЁР-МОД" аян зохион байгуулж ажиллах нь зүйтэй нэг айл олон биш ерөөсөө 2ш мод тарьж ургуулахад Улаангом болон бусад сумын өнгө төрх өөрчлөгдөх боломжтой гэж бодож явдаг юм. Энэхүү аяныг зохион байгуулагчид нь: Улаангом суманд Аймгийн БОАЖГ, багийн засаг дарга, нийгмийн ажилтан, багийн иргэд Бусад суманд сумын Байгаль орчны улсын байцаагч, Байгаль хамгаалагчид, багийн засаг дарга нар, иргэд. Хэрхэн зохион байгуулах вэ: Модны суулгац, тарьж ургуулах заавар зэргийг зохион байгуулалттайгаар аймгийн БОАЖГ өрх бүрт бэлтгэн хүргэх. суулгацны үнийг ямар иргэдэд хэрхэн дарамт учруулахгүйгээр зохион байгуулвал болох талаар сайтар зөвлөлдөж шийдвэл болох вэ. Мод тарьж ургуулахад хамгийн чухал ажил бол мэдээж усалгаа. усалгаанд шаардагдах талон болон мод нь ургасан айл өрхүүдэд урамшуулал олгох замаар ажлыг зохион байгуулвал үр дүн өндөр гарна. Хашаандаа худаг бүхий иргэд зэргэлдээ айл өрхүүдийн мод услахад худагны усаа хэрэглүүлсэн бол зохих урамшууллыг нь зэргэлдээ айл өрхийн модны ургац хэрхэн байгааг үндэслэн урамшуулал олгодог байвал.

Давааням Увс, Ховд, Ховд
2021-04-21 21:34:36
1. Сумын төвийн гэр хороололд Худагнаас татсан усны систем шийдэж иргэд хашаандаа мод тарих нөхцлийг бүрдүүлэх. 2. Ховд голын дээд хэсгээс сумын төвийн зүүн хэсгээр услалтын систем татах 3. Сумын төвд худагт ойрхон хэсэг хэсэг газар хашиж ойн төгөл байгуулах.

Ганзориг Ховд сум ховд баг
2021-04-21 21:35:03
Сумын төвийн ногоон байгууламжийг нэмэгдүүлж мод тарих

Bujinlkham 2
2021-04-21 21:59:34
Ямар ч улс орон аймаг сумдад тэргүүн эгнээнд байгал орчны нөхөн сэргээх ажил байдаг. Манай аймаг өнгө үзэмжээ бодсон ч ногоон байгууламж цэцэг мод тарих хэрэгтэй. Хотын төв дотроо модтой гудамжтай болох хэрэгтэй.

Цэнгэлдорж Улаангом 4-р баг
2021-04-21 22:01:47
Модны суулгацыг сурталчилж худалдааг идэвхтэй болгомоор юм шиг санагддаг.

Нэргүй 3 баг
2021-04-21 22:27:54
1. Шинээр барьсан орон сууцыг улсын комисс авахдаа ногоон байгууламжаа хийсэн үед нь хүлээж авах. Өнгөрсөн хугацаанд баригдсан барилгуудад ямар ч ногоон байгууламж байхгүй. Хуулиараа ногоон байгууламж заавал байх ёстой биздээ. 2. Ногоон байгууламжийн нэгдсэн зураг төсөв гаргаад тэрнийхээ дагуу иргэд ААН-ээс хандив аваад болон орон нутгийн төсвийн хөрөнгө хамтруулаад 2 жилийн дотор бүрэн хийж дуусгах.

Түмэннасаг 3-р баг
2021-04-21 22:35:07
Идэвхтэй ухамсартай нэг нь байхад ухамсаргүй үл бүтэх нөхдүүдээс болж хийсэн ажлууд нурж байх юм. Гэхдээ сүүлийн үед сайн сайхан санаачлага нэмэгдэж, хандлага бас ч өөр болж байгаа нь сайшаалтай 1.Энэ ногоон байгууламжийн асуудлыг СӨХ-н менежмэнттэй уялдуулах. 2.Шинээр орон сууц, обьект барихад ойр ногоон байгууламжийг яаж шийдэж байгааг давхар хянаж,зөвшөөрөл өгөх. 3. Хашаа байшин,орц, байраа хамгийн сайн тохижуулсан үлгэр жишээ айл өрх,оршин суугчдыг урамшуулах, сурталчлах. 4. Иргэдээс гарч байгаа санал, санаачлагыг идэвхтэйхэн шиг дэмжээд өгөх.эргэх холбоотой байх..

Батсүрэн Улаангом сум 3-р баг
2021-04-21 22:46:12
Шинэ барилга, орон сууцыг ашиглалтанд оруулахдаа тодорхой хэмжээний ногоон байгууламжийг хийх шаардлага тавьмаар байна нэг л их орон сууц барьсан компаниуд 1,2 тоглоом тавьсан болоод өнгөрдөг өндөр хөгжилтэй орнуудад бүгд ногоон байгууламжаа давхар шийдэж өгсөн байдаг, манай аймагт бас хот төлөвлөлт маш муу, хот тохижилт үйлчилгээний газрын хүн хүч дутмаг юмуу ямар асуудал байдаг вэ сайхан зам хийнэ арчилгаа огт байхгүй шороондоо дарагдаад гадна тойргийн замуудаа анхаармаар байна шавар нь замын боржуртайгаа чацуу болж байна. Ийм ажил зохион байгуулах гэж байгаа бол ард иргэдээс санал авсан аваагүй хийх ёстой ажил гэж бодож байна тодорхой төлөвлөгөө төсөл хөтөлбөр хэрэгжүүлээд бодит хийх ажил дээр нь ард иргэдээ гар татан оролцуулбал иргэд дэмжээд ажиллана

Булгамаа Улаангом 3 бан
2021-04-21 22:52:34
Байрнуудын урд болон дундах засмал зам дагуу моджуулах, мод болгонд жижиг хашлага хийж ургалтыг дэмжих саналтай байна.

Л.Отгонбаяр 4р баг
2021-04-22 00:27:11
Тарьж байгаа моднуудынхаа арчилгаа усалгаа хамгаалалт хамгийн чухал байна оо

Оюунцэцэг Улаангом 3р баг
2021-04-22 03:56:09
Шунхлайгаас 3р 10 жилийн уулзвар хүртэлх зам дагуу болон гурилын үйлдвэрийн 4 замаас Оюу дэлгүүр хүртэлх зам дагуу мод тарих

Чулуунболд Увс улаангом
2021-04-22 06:38:03
Мод тарих

Ц.Алдархүү Цалгар баг.Нарлаг.304тоот хаалга.
2021-04-22 06:41:59
Гоёл,чимэглэлийн моднууд бөөнөөр авч тарих сонирхолтой байна. Айлууд хашаандаа мод тарих сонирхол их байна.

Г.Батжаргал 3-р баг
2021-04-22 06:57:06
3-р багийг энэ хавар ногоон байгууламжийг маш олон тоогоор нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага их байна. Зам дагуу мод ногоон төгөл болгох саналтай байна.

солонго 12 баг
2021-04-22 07:26:23
айл бүр хашаандаа мод тарьмаар л байгаа байх тарих гэхээр модны суулгац нь байхгүй модны суулгац авч ирээд мөнгөөр нь боловч өгөх хүн байх хэрэгтэй байна. Манай аймагт модны суулгац зардаг хүн ховор байна ээ

гэрэлцэцэг 3 баг
2021-04-22 10:25:33
Өрх бүр мод тарих шаардлагтай байна. Хашаа хамгаалалт нэмэгдүүлэх. Мал бүхий иргэдийн хотын төвөөс гаргах

Баянтөр УувУвс айиаг Зүүнговь сум Зэлийн гол баг
2021-04-22 18:21:30
хүн бүр хашаандаа 10-аас доошгүй мод тарих, 1-ээс доошгүй хүлэмжтэй болох, өөрсдөө эрүүл аюулгүй орчинд өрхийн хэрэгцээгээ хангах жимс жимсгэнэ тариалах

Баянтөр Зүүнговь сум Зэлийн гол баг
2021-04-22 18:23:50
хашаандаа мод бут тарьж ургуулан бусдыгаа үлгэрлэж байгаа иргэдийг урамшуулах, туршлага солилцох нөхцөл боломжоор хангах, мөн сургалт зохион байгуулах /цахим болон бусад хэлбэрээр/

Н.Отгонжаргал 11-р баг
2021-04-22 22:41:34
Мод тарих хүсэлтэй хүн маш олон байгаач усан хангамж муу үрсэлгээ, суулгац хаанаас авах мөн арчилах аргаа мэдэхгүй байдаг төрөөс нэгдсэн бодлого бариж анхаарахгүй болхоо от тохижилтийн хүмүүс хэдэн мод тарисанч усалгаа муу болхоор хатаж үрдэг эсвэл мал иддэг ийм болхоор нэгдсэн шугмаас усаа аваад хэнч байсан усалчихдаг боломжтой болгож өгөх тарисан ногоон байгууламжийг албан газар, аж ахуй нэгж, өрөх бүрт хариуцуулж өгөх төрөөс бодолгоор дэмжиж байх хэрэгтэй байн тарисанл бол урган гэсэн бодлоосо салмаар байна.

Ганбаатар 7
2021-04-23 00:09:19
Улаан уулыг тойруулж мод тарьж унаган төрхийг нь хадгалмаар бна.орох гарах хаалга зам дагуу мод тарих

Батаа 3
2021-04-23 04:01:30
Ногоон байгууламж жил нэмэгдүүлэх хэрэгтэй Улаангом сум энэ тал дээр их муу ажиллаж байгаа нь харагдаж байна. Усалгаа уруулах арга нь буруу байна. Мэргэжилтнээ соль. Аймаг шинээр орон сууц хүлээж авахдаа шаардлага тавихгүй ногоон байгууламж хүүхдийн тоглоомын талбай бүр машины зогсоолгүй байрнууд хүлээж авч байна,. Үүний цаана авилга байгаа гэж хардаж байна ажилаа олигтой хийж чадахгүй бол мэргэжлийн байгууллагын дарга удирдлага ажилаа өгцгөө.

Батбаяр 3 баг
2021-04-23 16:32:56
Мод тарих ажлыг зохион байгуулалттай улаангом сумын гадна тойрогоор ойн зурвас бүхий мод тарих ажлыг хиймээр бна. УВС нуур хүртэл замыг 2 талаар улиас тарьмаар бна.

Одончимэг 3
2021-04-23 19:18:28
1. Иргэдэд мод тарих , арчилж ургуулах аргын талаар сошиал сувгаар мэдээлэлийг ихээр өгөх 2. Аймагтаа байгаа хашаагаа ногоон болгож зүлгэжүүлсэн иргэд аж ахуй нэгжийн талаар нэвтрүүлэг бэлтгэж сурталчилгаанд ашиглах 3. Мод, цэцэрлэгжүүлэлтийн план зургийг тодорхой гаргаж хаана ямар мод тарихыг иргэдэд танилцуулж, сайн дурын иргэдийг бүртгэлжүүлж мод бүрийг эзэнжүүлэх. 4. Хашаагаа ногоон болгох зорилгоор гүний худаг гаргуулах хүсэлтэй иргэдэд гүний худаг гаргуулах төлбөрийг хямдруулахад анхаарах. 5. Ихэнх айлууд 700 мкв хашаатай. Хашаандаа хувийн сууц, граж, нүүрсний амбаартай байдаг.Тиймээс мод тарих талбай бага байдгаас том хашаатай айлууд нь мод тарьдаг гэсэн нийтлэг ойлголттой байдаг. Үүнийг засахын тулд 700 мкв хашаагаа ямар модоор яаж тохижуулж болох талаар фото нийтлэл, богино хэмжээний шторк бэлтгэж сурталчлах. Жишээ нь: Бид нэг нэгнээсээ зочны өрөөгөө, гал тогоогоо хэрхэн тохижуулсаныг хараад санаа авч хийдэг. Үүнтэй л адил. Бэлэн загвар боловсруулж трэнд болгоно гэсэн үг

Гантулга 1-р Баг
2021-04-24 11:06:48
Увс аймгийн Баг болгонд 1 га талбайд ногоон байгууламж тохижилтын ажил өрнүүлэх түүнд сайн чанартай өгөөжтөй мод тарих жишээ нь шилмүүст мод тарих...

Гантулга 1-р баг
2021-04-24 11:10:28
Төв зам дагуу мод тарих төгөлтөй болмоор байна сайн чанартай гацуур хар мод нарс гэх мэт сайн чанарын мод хэрэгтэй Улиас бол биш шүү

Бумбаяр 7р баг
2021-04-26 19:07:46
мод тариал байдаг тариал байдаг. тарьсныхаа дараа арчлалтаа мартчихдаг. хот тохижолтынхон арчлалтийн хариуцаж авмаар байна. тэгж байж л иод ургана

Буян арвижих 9
2021-04-26 19:14:22
Засмал зам барилгын ногоон байгууламжыг гүйцэтгэсэн бий болгосон цагтаа тухайн ажиллаа дуусгамаард байна сүүлийн үед жилүүдэд ашиглалтанд орж буй бүтэна байгуулалтууд ногоон багуулмжгүйй бхын хяналтаа сайжруулвал‼‼‼

Оюунчимэг хайрхан баг жаргалант
2021-04-26 19:45:49
мод тарихыг дэмжиж байна

Ганбаа 7
2021-04-26 19:59:23
Улаан уулынхаа эхэнд усны эхээ хамгаалж мод таривал унаган төрхөндөө орно 2000 оноос хойш харалган дарга мод тариад арчилж чадсангүй

Алтанцэцэг Улаангом 7р баг
2021-04-26 20:25:42
1зохион байгуулалтанд оруулаад хийх ажилын тодорхой болгоод өгөхөд татгалзах, чадахгүй гэх айл өрх, иргэн байхгүй байх хашааныхаа гадна 2мод тариад хамгаал гэх юм уу урамшуулаад явбал их удахгүй ногоонгом болно доо Хариуцлагтай эргэх холбоо сайтай баймаар юм шиг багийн засаг нийгмийн ажилтан нар.Мод тарихад өөрийн бүх нөөц боломжоо ашиглан ажиллахад манай гэр бүл бэлэн бн.

Г.Болор-Эрдэнэ 7-р баг
2021-04-26 20:31:44
Наадмын талбай, хажууд нь шинээр баригдсан багийн төвийн эргэн тойрон мод таримаар байна.

Д.Алтаа 7р баг
2021-04-26 20:33:27
Иргэд маш их ухамсартай эрхээ эдлэж чаддаг шигээ үүргээ ухамсралдаг байх хэрэгтэй.1мод тарихад бидэнд болоод бидний үр хүүхэдэд яг ямар ашигтайг нь санах ойд нь бүр сайн суулгаад өгөх хэрэгтэй Өөрөө чадахгүй юмаа гэхэд өрөөлийн хийснийг нь сүйтгэдэггүй ухамсартай баймаар.

Басанжав Улаангом сум 5р багц
2021-04-26 20:43:17
Айл бүр хашаандаа 10 мод тарья.

Дашдорж Наранбулаг
2021-04-26 21:02:37
1.Мод бутны суулгацыг сумууд аймгаас авахад аймаг руу нэвтрүүлэх талаар аймгийн даргын захирамжинд тусгуулах(яаралтай) 2.Улсын төв зам дагуу иргэд мод тарих идэвхийг дэмжин хашаа, хайсыг нь хийж өгөх 3.аймгийн төврүү орох, гарах үeд оршуулгын газар, хийц, загвар муутай хаалга хоёр угтдаг. Иймд замын 2 талаар мод тарих аль эсвэл элдэв зүйлээс сэргийлсэн самбар хийх , замыг өргөсгөн орчин үeийн шийдэл бүхий гэрэлтүүлэг хийх

Бнбаыр 3
2021-04-26 21:55:01
Мод тарих бол Улаангомын малын тооноос хэд дахин илүү тарих эсвэл малыг Улаангомоос гаргах гэсэн 2 сонголт байна. Ургадаг бол тариад байхсан сэтгэл гаргаж усалдаг хүмүүсийг цалинжуулаад 3 жилийн дараа хүлээж авдаг эсвэл байнга хариуцдаг хүмүүс ажиллуул ах хэрэгтэй хариуцдаггүй усраас тарсан моднууд ургахгүй байна.

Мягмаржав Улаангом 1-р баг
2021-04-26 22:05:19
Санал аваад л байдаг үр дүн хаана байнаа? Үндсэн хуулинд эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэж заасан байдаг гэтэл тийм орчин бүрдэхгүй байнаа та нар бүрдүүлэхгүй байна. Хавар болохоор угаадсан дунд, зун нь шороон дунд, намар нь шарилжтай, өвөл нь утаанд амьдарч байна. Үүнээс чинь болж элдэв янзын өвчлөл гарч байна. Тоглоомын талбай ногоон байгууламжийг хайр найргүй байгуул маш ихийг бий болго. Зүгээр л хийж үзүүл. Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, нөлөөллийн үйл ажиллагаа явуулмаар байна. Жишээ нь манай багийн хэсэгчилсэн төлөвлөгөө гэж юм байна уу хаана нь юу төлөвлөсөн юм тэрнийгээ мөрдөж байгаа юу? Манай багт цэцэрлэгт хүрээлэн байгуулах боломжтой газар гаргаад төлөвлөөд өг төр нь чадахгүй бол иргэд нь өөрсдөө хамтраад хийе

Баасанжав Увс 3 баг
2021-04-26 23:17:28
Сайн байна уу? Мод тарих цэцэглэлжүүлэлтийг маш ихээр дэмжиж байна. Миний санаа бол улаангом хотын байгууллага иргэдэд мод тарих газрыг нь шийдэж өгөөд тэрнийгээ арчлах ургуулах тал дээрээ тухайн байгууллага нь хариуцаж явдаг бол зүгээр гэж боддог. Харж байхад мод тарьж байдаг дараа дараагийн арчилгаа их дутагддаг гэж боддог тийм болохоор аян маягаар зохион багуулбал их зүгээр байх гэж бодно. Бас аймгийн зүгээс ЕБС уудад газар шийдэж өгвөл сургуулиуд хүүхдүүдээ уриалаад. Цэцэрлэгт хүрээлэн байгуулах бүрэн боломжтой гэж бодож байна.

Д ганчимэг 6 баг
2021-04-27 03:02:34
Хашаандаа мод тарья

З.Балжинням 12-р Баг
2021-04-27 04:16:39
Ногоон байгууламж байгуулах үйлсэд өөрийн үржүүлж гаргасан бургас .улиас тариц суулгац өгч ажиллахад бэлнэ байна.Жишээ нь урд чимээгүй лагер засмал зам талын тодорхой зайнд тор хашаа бэлдээд өгвөл тариад услалтын хариуцан ажиллахад өөрийн сурсан мэдсэнээ зориулан ажиллах болон.

Болормаа 11
2021-04-27 07:42:28
Улаангом сумын засаг даргын тамгийн газар юу хийдэг газар вэ . Хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд анхаарахгүй бна. Багийн дарга, нийгмийн ажилтнууд иргэдээ зохион байгуулалтад оруулж, мод тариулаачээ

Б.Одгэрэл 7-р баг
2021-04-27 16:10:47
Мод тарьсаны дараах арчилгаа, хамгаалалт маш чухал. Жил бүр тарьдаг ч ургуулж чадахгүй байна. Нийтийн эзэмшилд тарьсан модыг Хот тохижилт ч юм уу тодорхой хариуцахэзэнтэй болгох шаардлагатай.

С.ганзориг 3 дугаар баг
2021-04-28 14:17:23
Ямар ч бүтээн байгуулалтыг ногоон бодлоготой уяж өгөх.

Ц, Янжинлхамм Өлгий сум Чаргат баг
2021-04-28 19:38:20
Мод тарих ажлыг их хэмжээгээр хийх мод тарьж буй иргэн аж ахуйн нэгжийг урамшуулдаг байх Мод бут олон тоогоор авахад хөнгөлттэй үнээр өгдөг төсөл хэрэгжүүлэх Мод тарихад хэрэглэглэх багаж хэрэгсэлийг аймагт зардаг байх Жнь: Бороожуулагч арчилгааны багаж хэрэгсэл, шланк / олон жил болохоор хөлддөггүй сайн байх/, 3 тал холбогч турбо гэх мэт зүйл сумуудад олдоггүй заримыг аймагаас хайгаад олддоггүй туул ихэнх нь хотоос авдаг бөгөөд заримдаа санаанд хүрсэн зүйлээ авч чаддаггүй Увс аймагт тусгай дэлгүүртэй бол бүр сайн байна. Хүлэмжтэй газар гадуур хучих гялгар цаас гэх мэт саналууд байна . Мөн ард иргэдэд мод тарих сургалтыг сайн хийх тарих хүсэлтэй хэрнээ арчилж чаддаггүй олон хүн бий

М.Даваасүрэн Өлгий сум 4-р баг
2021-04-28 19:42:38
мод тарьчихаад үр дүнтэй сайн арчилмаар байна. жил бүр л мод тариад байдаг ургасан нь бага.

Хасаг овогтой Оюунбилэг Уласнбаатар хот
2021-04-28 21:58:54
Цагаан дэглий нисэх онгоцны буудлаас засмал замын 2 талаар ойжуулах,мөн залуучуудын гудамж дагуу эхлүүлсэн зурвасыг ( улаан уул явдаг замд) үргэлжлүүлэн тарих замаар гараас гарсан зорилготой мод тарих. Энэхүү ажлыг хийхийн тулд тусгайлан ажилчин бэлдэх,бас цалинжуулах нь зүйтэй болов уу.Таалийгаачдаа дурсдаг цэцэрлэгт хүрээлэн бий болговол ард иргэд сайн дураараа мод тарих нь их болох байх. 2020 онд сайхан ээж минь бурханы оронд явж үр хүүхэд ач зээ нар нь ээжийнхээ дурсгалд зориулж мод тарих гэж хаана тарих тал дээр нэлээд бодсоны эцэст харуул хамгаалттай гэж бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнд 50 ш гацуур тарьсан. одоо сайхан ургаж байна. Энэ мэтчилэн газрыг нь хашаа хайстай,харж хандах ажилчдыг нь бэлдээд өгвөл ногоон төгөл аяндаа сайхан ойн хүрээлэн бий болноо. Аан тийм бас цэцэрлэгт хүрээлэнгийн зургийг нь гаргуулбал бүр үр дүнтэй болох байх. Эцэст нь хэлэхэд ийм ажил хийж эхэлбэл 100 ш агч,аль эсвэл монос хандивлахад бэлэн байна.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 229
47 / 21%
12 / 5%
40 / 17%
18 / 8%
11 / 5%
6 / 3%
4 / 2%
29 / 13%
13 / 6%
6 / 3%
43 / 19%