Газарзүйн байрлал
Увс
аймаг нь Монгол орны баруун хойморт Их нууруудын хотгорын хойд хэсэгт
өргөрөгийн дагуу сунаж тогтсон 69.6 мян.км2 газар нутагтай. Баруун талаараа 200
км Баян-Өлгий, өмнө талаараа 152 км Ховд аймаг, зүүн талаараа 340 км Завхан
аймаг, хойд талаараа 575 км ОХУ-тай тус тус хиллэдэг.
Нийслэл
Улаанбаатараас 1400 орчим км алслагдсан. Аймгийн төв Улаангом сум д.т.д 939
метр өндөрт оршдог. Увс, Хяргас нуур түүний эргэн тойрны говийн бүс, Хархираа,
Түргэн, Ханхөхийн өндөр уулс бүхий говь, цөлөөс өндөр уулын мөнх цас, мөсөн гол
хүртэлх төв Азийн гадагш урсгалгүй ай савын босоо бүслүүрийн бүхий л хэв
шинжийг тусгасан ландшафт газарзүйн өвөрмөц тогтоцтой. Нутаг дэвсгэрийн 8.2
%-ийг уулын ойт хээр, 14.5 %-ийг өндөр уулын, 37.7 %-ийг хээрийн, 39.6 %-ийг
говь цөлийн бүс эзэлдэг.
Байгалийн
мужлалтаар Увс, Хяргас нуурын хотгорын цөлжүү хээр, хуурай хээрийн дэд муж,
Ханхөхийн нурууны дундаж өндөр бэлэрхэг уул бүхий хээр, хуурай хээр, ар
хажуугийн ойн дэд муж, Монгол Алтайн зүүн хэсгийн /Хархираа,
Түргэн/
цулдам уул, хотгор ян сарьдаг, уулын нуга, уулын хээрийн дэд мужид тус
тус
багтана. Ийнхүү мөнх цаст өндөр уулсын бүслүүрээс ойт хээр, говь цөлийн бүсэд
шилжих байгалийн олон бүс бүслүүрийг хамран орших нь аялал жуулчлалын олон
төрөл хэлбэрийг нэгэн зэрэг хөгжүүлэх давуу талтай.
Хамгийн
нам цэг нь д.т.д 758.9 метрт буй Увс нуурын түвшин, хамгийн өндөр цэг нь д.т.д
4250 метрт өргөгдсөн Цагаан Дэглий оргил юм. Хархираа, Түргэний салбар уулс
д.т.д 4000 метрээс дээш өндөртэй 31 цаст оргилуудтай гэдгээрээ Увс нутаг
ялангуяа уулчдын атаархал, сонирхлыг ихэд татна.
Уур
амьсгал:
Их
нууруудын хотгор, Алтайн салбар уулсын бүсэд орших тул эрс тэс эх газрын уур
амьсгалтай. Увс нуурын хотгор нь эргэн тойрон уулсаар хүрээлэгдсэн уулс
хоорондын хотгор төдийгүй төв Азийн антициклоны төв юм.
Өвлийн
улиралд агаарын даралт 1-р сард 1054 гПа болж, агаарын температур 1-р сард
Зүүнговь, Тэс, Улаангом зэрэг ихэнхи сумдад -500С хүрдэг нь монгол оронд
тэмдэглэгдсэн хамгийн бага утга тул Увс нуурын хотгорыг Монгол орны хамгийн
хүйтэн газар гэж үздэг.
Ус
зүй:
Ус
зүйн сүлжээний хувьд бараг бүхэлдээ төв Азийн гадагш урсгалгүй ай савд багтана.
Аймгийн усны нөөц нь 1.212 км3/жил, Өрнөд бүсийн усны нөөцийн 12.8 хувийг
эзлэнэ. 2007 оны мэдээгээр 19 сумын нутагт нийт 177 гол горхи, 113 нуур,
цөөрөм, 462 булаг, 28 рашаан, 434 худаг, 7 услалтын систем, 7 усан сан, хөв
цөөрөм, 10 цооног, 1 цэвэрлэх байгууламж, 1 УЦС, 1 мөсөн гол, 3 далан
тоологдсон байна.
Ургамал:
Аймгийн
нутагт говь-хээрийн бүс зонхилсон өвс ургамал нөмрөгийн хувьд тачирдуухан
боловч төрөл зүйл олон, жимс жимсгэний ургамалтай. Хар мод, хус, хуш, нарс,
улиас, бургас, улаан харгана, алтан харгана нутгийн ихэнхи хэсгээр тархсан.
Зүүнговь, Сагил, Түргэн сумын нутгаар мөнх ногоон гацуур модтой. Увс нуурын
эрэг орчим, Тэсийн голын адаг орчмоор улиасан төгөл, бургасан шугуй, тэмээн
харгана бүхий алаг өвст, үент, нугын бүлгэмдэл зонхилно. Алтангагнуур,
вансэмбэрүү, алтан хундага, нохойн хошуу, тарваган шийр, халгай, таван салаа,
хунчир зэрэг эмийн ургамалтай.
Чацаргана,
үхрийн нүд, гүзээлзгэнэ, тошлой, мойл, анис, зэдгэнэ зэрэг жимс жимсгэнэ
ургадаг.
Амьтны
аймаг:
Тус
аймаг 64 зүйлийн хөхтөн, 270 зүйлийн шувуу, 7 зүйлийн загас, 411 зүйлиин
ургамалтай. Хан Хөхий, Хархираа, Түргэний уулсаар буга, гахай, аргаль, янгир,
ирвэс, шилүүс, хадны суусар, нохой зээх, хээр тал зарим голын хөндий уулархаг
нутгаар чоно, үнэг, дорго, тарвага зэрэг зэрлэг ан амьтан амьдардаг. Нууруудад
хун, нугас, хотон зэрэг усны шувууд, уул талаар хойлог, тоодог, тас, бүргэд,
ёл, Ховд, Бөхмөрөний голд алтан гургалдай зэрэг төрөл бүрийн жигүүртэн
шувуудтай. Тэс, Нарийн голын сав нь хүйтэн цуст амьтад амьдардаггүй бүсэд
хамаарна. Бөөрөг дэлийн элсний районд хээрийн бүлгэмдэл тархсан. Хонин гүрвэл,
говийн гүрвэл, могой гүрвэл, бамбай хоншоорт могой зэрэг мөлхөгчидтэй. Ан
агнуурын амьтдаас хярс, мануул, өмхий хүрэн, солонго элбэг бол агнуурын
шувуудаас ногтруу, дагуурын ятуу элбэг тархсан.
Засаг
захиргаа
Дөрвөд
далай хаан, Зоригт хааны аймгийг нэгтгэж, 1925 онд Чандмань уулын аймгийг
байгуулж, улмаар 1931 оны 2 сарын 6-нд Увс аймгийн хилийн заагийг тогтоосноор
Увс аймгийн засаг захиргааны хуваарь үүссэн.
Аймгийн
төв нь Улаангом хот, засаг захиргааны нэгжийн хувьд 19 сум, 92 багт хуваагддаг.
Аймгийн төвөөс хамгийн ойрхон сум Түргэн 28 км, хамгийн алслагдсан нь
Зүүнхангай сум 365 км зайтай.
Хүн
ам
Тус
аймаг 2009 оны байдлаар 77.4 мянган хүн амтай. 20.1 мянган өрхтэй, нийт хүн
амын 29.9 хувь нь хот суурингийн, 70.1 хувь нь хөдөөгийн хүн ам. Нийт хүн амын
40.0 % нь дөрвөд, 35.2 % нь баяд, 15.3 % нь халх, 9.0 % нь хотон болон бусад
ястан амьдардаг. Тус аймаг эх оронч, туйлын хөдөлмөрч, оюунлаг ард иргэдээрээ
бахархдаг. Монгол улсын баатар Б. Гиваан, Ю. Цэдэнбал, Т. Дүүдэй, хөдөлмөрийн
баатар Ц. Санжжав, Санхувраг, Г. Шагдарсүрэн, Х. Баянмөнх, Х. Дэлэг нарын, Т.
Түмэндэмбэрэл, Ж. Батмөнх, Ц. Нямдорж, О. Балжинням, Х. Цагаанбаатар, С.
Жавхлан зэрэг ардын болон гавъяатууд, улс төрийн зүтгэлтнүүд, мөн нутгаа төдийгүй
Монгол эх орныхоо нэрийг дэлхийд цуурайтуулсан олон зуун эрдэмтэд, тамирчид,
урлаг, соёлын авъяастнууд төрөн гарсаар байна.
Эдийн
засаг:
Аж
үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2005 оны зэрэгцүүлэх үнээр 5.1
тэрбум төгрөг болж, 2008 оныхоос 17.1 % буюу 739.7 сая төгрөгөөр өссөн байна.
Аймгийн
эдийн засгийн голлох салбар нь уламжлалт бэлчээрийн мал аж ахуй. Ноос ноолуур,
махны чиглэлтэй хонь, ямаа, үхэр, адууны аж ахуй зонхилдог. Газар нутгийн
ихэнхи хувийг бэлчээрийн талбай эзэлдэг ч Галданбошигт хааны үеэс газар
тариалан эрхэлж ирсэн түүхэн уламжлалтай. Сүүлийн жилүүдэд чацаргана тариалалт
эрс нэмэгдэж, үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээ өслөө.
Чацаргана, Арвайн гурил, жамц давс зэрэг Увсын нэрийн бүтээгдэхүүн зах зээлд
өрсөлдөж эхлэв.
Дэд
бүтэц: Зам харилцааны сүлжээний ихэнхи хэсгийг шороон зам эзэлдэг. Улаангомоос
Хандгайтын чиглэлд 120 км , аймгийн төвд 10 гаруй км хатуу хучилттай асфальтан
замтай.
Аэро
Монголиа, Хүннү Аэр зэрэг авиа компаниуд агаарын шууд нислэгийг 7 хоногийн 3-5
хоногт хийх болсноор жуулчдын цагийн зохицуулалт, аяллын хугацааг төлөвлөх
нэгэн таатай орчныг бүрдүүлж байна. Эрчим хүчний эх үүсвэрийн хувьд бүх сумын
төв ББЭХС-д холбогдсон.
Харилцаа
холбооны хувьд Мобиком, Жи Мобайл, Юнитель, Скайтель зэрэг үүрэн телефоны
хэрэглэгч бараг бүх сумдад бий болж, интернет сүлжээ ихэнхи сумдад тавигдсан.
Түүх
соёл, аялал жуулчлалын нөөц
Увс
аймаг нь байгалийн бүс бүслүүр, экосистемийн олон иж бүрдлийг нэг дор агуулсан
“Дэлхийн өв”-ийн өлгий нутаг.
Аймгийн
нутаг дэвсгэрт эртний түүх соёл, дурсгалт зүйл болох хүн чулуу 104, буган хөшөө
21, хадны сүг зураг 90 гаруй цэгт 40.000 гаруй, бичиг тэмдэгт хөшөө 20, гэрэлт
хөшөө 1, хадны бичээс 10, түүнчлэн олон мянган хиргисүүр, цөөнгүй тооны эртний
сүм хийдийн үлдэгдэл, туурь бүртгэгдсэн. Чандмань уулын археологийн олдвор нь
эртний түүх соёлын нандин өвд тооцогддог.
ОНС
музей нийт 5228 үзмэртэйгээс хосгүй үнэт 10 дурсгал бий. Дөрвөд далай хааны
эмээлийн мод, сийлбэртэй ган хэт бэл, Даваач хааны гавал аага, Далай хааны
хутга, хүрэл зэвсгийн үеийн чулуун хэв, Амарсанаа баатрын хөө хуяг гэх мэт
хосгүй үнэт ховор дурсгалтай. Одоогоос 20-15 сая жилийн өмнө амьдарч байсан
хярсны ясны үлдэгдэл, чулуун болон хүрлийн үеийн дурсгалууд, Долоодойн уйгар,
руни бичигт хөшөө, дөрвөд, баяд, халх, хотон зэрэг олон ястны амьдралын
ялгаатай хэв маяг, зан заншил, уламжлал, хувцаслалт, дуу бүжиг, хурим найр,
эдлэл тэргүүтэн, Галданбошигтоос Оросын цагаан хаанд бичсэн бичиг зэрэг
сонирхолтой үзмэрүүдтэй.
Увс
нуурын ай сав газар нь 1993 онд дархан цаазат газар, 1997 онд НҮБ-ын олон улсын
шим мандлын нөөц газрын сүлжээнд, 2003 онд дэлхийн өвийн сүлжээнд, 2004 онд
олон улсын ач холбогдол бүхий нүүдлийн шувууд олноор амьдардаг орчны тухай
конвенцид тус тус нэгдэн орсон.
Унаган
төрхөөрөө байгаа онгон дагшин уулс, хангай, говь цөл хосолсон үзэсгэлэнт сүрлэг
байгаль, олон ястны өвөрмөц ахуй, зан заншил, түүх соёлын дурсгалт газрууд олон
байдагт тулгуурлан, аялал жуулчлал хөгжүүлэх өргөн боломжтой.
Аймгийн
нутагт 1995 оны үеэс эхлэн аялал жуулчлалын компаниуд жуулчны баазууд
байгуулан, үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Одоогийн байдлаар Хэцүү хад, Хар
тэрмис, Хархираа, Цүнхэг, Хиргэнэ, Увс нуур зэрэг 6 жуулчны бааз, амралтын
газар ажиллаж байна.
Увс
нуурын ай савын УТХГ-ын хамгаалалтын захиргаа онгоцны буудалд эко гэр барьж,
гадаадын жуулчин, сонирхсон иргэдэд үйлчилж байна. Аймгийн төв Улаангом хотод
хэд хэдэн зочид буудал, үйлчилгээний төв нээгдэж, зочдын байрлах орны тоо 100
–д хүрч нэмэгдсэн.
Увс
аймгийн хувьд:
-
Дэлхийн өвд бүртгэгдсэн нутаг
-
Дэлхийн хамгийн хойт захын анхны үүслээрээ байгаа элс “Алтан элс”
-
Дэлхийд ховордсон Ирвэсийн өлгий нутаг
-
“Монголын 9 гайхамшиг”-ийн нэг Увс нуурын ай савын давтагдашгүй төрх
- Түүх
соёлын нандин өв дурсгал
- Бий
биелгээ, хуур, ардын өвөрмөц ахуй, зан заншил, соёл
-
Чацаргана, жамц давс, арвайн гурил … гэх мэт нэгэнт бүрдсэн давтагдашгүй
онцлог, нэр хүнд болон аялал жуулчлалын нөөцүүдийн ерөнхий төрөл хэлбэрүүд,
газарзүйн тархалт байршлын онцлог, хамрах нутаг дэвсгэрийн хэмжээ, түүнчлэн тус
аймгийн нутаг дэвсгэрт байрлах улсын болон аймгийн тусгай хамгаалалттай газар
нутгуудын байршил, үйл ажиллагааны дэглэм зэргийг харгалзан, аялал жуулчлалыг
дараах бүсүүдээр хөгжүүлэхийг дэмжиж, хэрэгжүүлж байна. Үүнд:
1. Ховор
амьтдын өлгий нутгийн аялал жуулчлалын бүс
2.
Амралт, рашаан сувиллын аялал жуулчлалын бүс
3.
Түүх соёлын аялал жуулчлалын бүс
4.
Тусгай сонирхлын аялал жуулчлалын эко бүс, зэрэг болно.