Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА “СОС” ХОТХОН БОЛОН “НАРНЫ ХҮҮХДҮҮД” АСРАМЖИЙН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2017-04-19

Аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, ИТХ-ын Хүний хөгжил, хөдөлмөр нийгмийн бодлогын хяналтын хорооны гишүүд, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга С.Энхболд, ГБХЗХГ-ын дарга Амгалан нар “СОС” хотхон, “Нарны хүүхдүүд” асрамжийн газрын үйл ажиллагаатай газар дээр нь  /2017.04.18/ танилцлаа.

Уг арга хэмжээний үеэр хүүхдийн асрамжийн байгууллагуудын удирдлагуудтай санал солилцож, туслгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх арга замыг судлан зөвлөмж, чиглэл өгсөн юм. 

СОС хотхон нь 2009 онд байгуулагдсан бөгөөд төрийн бус, шашны бус, ашгийн бус хүүхдийн байгууллага юм байна.

Тус хотхонд бүтэн өнчин болон хагас өнчин мөн эцэг эх асран хамгаалагч нь хүнд өвчтэй, олон жилийн хорих ял авсан хүмүүсийн 3-16 насны 88 хүүхэд амьдарч байна. Тэдний 60 гаруй нь Дархан сумын харъяалалтай хүүхдүүд байдаг аж. 

Хүүхдүүд 6-10 хүүхэд нэг гэр болон амьдардаг юм байна. 12 өрх тус бүр 1 ээж, 1 эгч багштай. "СОС"-ынхон 14 нас хүрсэн эрэгтэй хүүхдүүдийг "Залуус" хөтөлбөртөө хамруулан ирээдүйд сайн өрхийн тэргүүн болоход нь бэлтгэдэг ажээ. 

Дарханы СОС ашиглалтанд ороод 8 жил болсон. СОС Киндердорф Интернэйшнл байгууллагаасаа санхүүжилтээ авдаг тухай мэдээллийг "СОС" хотхоны захирал Н.Содномдаржаа өглөө. 

Тус байгууллага нь цаашид хүүхэд харах үйлчилгээ, зорилтот бүлгийн 15-18 жирэмсэн эхчүүдийн үйлчилгээг явуулахаар судалж байгаа бөгөөд орон нутгийн засаг захиргааны байгууллагуудаас тодорхой хэмжээгээр дэмжихийг хүслээ. 

Аймгийн ИТХ-ын дарга СОС хотхоны удирдлагуудад хандаж үйл ажиллагаагаа олон нийтэд нээлттэй, ил тод байлгахад анхаарч, төрийн байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллаж байхыг зөвлөлөө.

Харин "Нарны хүүхдүүд" асрамжийн төвийн хувьд байгуулагдаад 17 жил болж байгаа юм байна. Энэ төвд 8-17 насны нийт 40 хүүхэд амьдардаг аж. "Нарны хүүхдүүд асрамжийн төвөөс 35 хүүхэд ирээдүйн ажил амьдралынхаа замд хөл тавин өрх тусгаарлан гарсан.

Тэдний зарим нь гадаадын өндөр хөгжилтэй улс оронд их дээд боловсрол эзэмшиж байгаа. Мөн зарим нь айл гэрийн амьдрал зохиож одоо 30 ач зээтэй болсон" гэж С.Эрдэнэчулуун захирал ярилаа. 

"Нарны хүүхдүүд" төвийнхөн хүүхдүүддээ амьдрах ухааныг заахаас гадна урлаг спортын авъяас чадварыг нь хөгжүүлэх тал дээр анхааран ажилладаг юм байна. Жил бүр хүүхдүүд Япон улсад урлагийн тоглолт хийж асрамжийн төвийнхөө үйл ажиллагааны дийлэнхи санхүүжилтээ босгодог тухай мэдээллийг өгсөн юм.


УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%