Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ДАТС-ИЙН НЭРЭМЖИТ “ХОРОЛ-ЭРДЭНЭ 2017” ЯРУУ НАЙРГИЙН НААДАМ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2017-04-20

Дархан-Уул аймгийн оюутан залуусын дунд жил бүр уламжлал болгон зохиогддог яруу найргийн  “Хорол-Эрдэнэ “ наадам 2017 оны 04 сарын 17-ны өдөр ДаТС-ийн “Урлаг” танхимд боллоо. Дархан сумын засаг даргын ивээл дор явагдсан уг наадмыг нээж, Дархан сумын ИТХ-ын дарга Ж. Балжинням үг хэллээ.

“Хорол-Эрдэнэ 2017” яруу найргийн наадамд оролцогчдоос сүүлийн шатанд 6 шүлэгч тунан үлдэж ШУТИС-ийн Дархан –Уул аймаг дахь Технологийн сургуулийн КПХ III ангийн оюутан Б.Оюунчимэг  “Хүснэм”, “Эхлэлд нуугдсан төгсгөл” шүлгээрээ наадмын тэргүүн байр, тус сургуулийн МҮТИ-IV ангийн оюутан Р.Зүмбрэллхам дэд байр, БМТИ-IV ангийн оюутан Б.Зоригтсайхан гуравдугаар байрыг эзэллээ.

Тусгай байранд Б.Содном орж, X MASS продакшинд бүтээлээрээ видео бичлэг хийлгэх эрхийн бичгээр шагнагдлаа. “Хорол-Эрдэнэ 2017” наадам жил ирэх тутам өргөжин энэ жил ЕБС-ийн ахлах ангийн сурагчид хамрагдаж, I байрыг “Од” цогцолбор сургуулийн 11А ангийн сурагч Р.Буянравжаа, II байрыг “Жигүүр” цогцолбор сургуулийн 11А ангийн сурагч Ц.Мөнхдорж, III байрыг ДаТС-ийн лицей сургуулийн 11А ангийн сурагч Э.Санчирдорж нар эзэллээ.
Тус наадмын шүүгчээр МЗЭ-ийн шагналт яруу найрагч Л. Мөнхбаатар, ДУА-ийн Шарын гол утга зохиолын салбарын тэргүүн яруу найрагч, зураач Д. Отгонбаяр, ШУТИС-ийн ДаТС-ийн багш М.Ундрал, хөтлөгчөөр Ж. Каламхас нар ажиллалаа.


УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%