Энэ жил Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын
хооронд дипломат харилцаа тогтоосны 30-н жилийн ой тохиож байна.
Ойн хүрээнд Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын
яамнаас өөрийн улсын соёлын элч болох “Хөгжимлөг байгаль хамгаалагчид” хэмээн
олон нийтэд танигдсан Вөүкл Траш хамтлагыг Монгол Улсад урьж 2017 оны 4 дүгээр
сарын 25-аас 5 дугаар сарын 2-ны өдрүүдэд аялан тоглолт хийлгэж байгаа юм
байна.
Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамнаас Сүхбаатар
дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад санал тавьсаны дагуу Вөүкл Траш
хамтлаг 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдөр дүүргийн ерөнхий боловсролын 58
дугаар дунд сургуулийн сурагчдад тоглолтоо сонирхуулав.
Тус арга хэмжээнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын дарга Э.Ганбат, 58 дугаар сургуулийн нийгмийн ажилтан Ж.Баавгай болон
сурагчид оролцлоо.
Вөүкл Траш хамтлаг нь дахин боловсруулсан эд
материал болох хаягдал лааз, таг, машины эд анги, усны сав, торх, түмпэн, хувин
шүүр зэргийг ашиглан уран бүтээлээ туурвидаг онцлогтой ба уран бүтээлээрээ
дамжуулан байгаль эх дэлхийгээ хамгаалахыг сонсогч олон түмэнд уриалдаг
хөгжимлөг соёлын бие төлөөлөгчид гэдгээрээ алдартай юм.