Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

БАГА БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫН ШИНЭЧЛЭЛТ ТӨСӨЛ ҮР ДҮНГЭЭ ӨГЧЭЭ

2017-03-09

Бага боловсролын чанарын шинэчлэлт төслийг улсын хэмжээнд БСШУСЯам Дэлхийн банктай хамтран 2016-2018 оны хооронд гурван үе шаттай, сургуулиудын бага боловсролын чанарыг дээшлүүлэх, хүүхдийн хөгжлийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлсэн. Энэ төсөлд Архангай аймгийн төрийн өмчийн 30 сургууль хамрагдсан байдаг. 2017 оны 4-р сарын 1-нээс 2018 оны хагас жил хүртэл 3-р шатны бага боловсролын математик, монгол хэл, байгалийн ухааны хичээлийн чанарыг дээшлүүлэх төсөл хэрэгжинэ.

Төслийн 1, 2-р шатанд Архангай аймгийн сургууль бүр бага боловсролдоо хамрагдаж байгаа хүүхдийн тооноос хамааран, өөрсдийн онцлогт тохируулан төслөө бичиж 3-6 сая төгрөгийн санхүүжилтийг авчээ. Тухайлбал, Цахир сумын дунд сургууль 443 сурагчтай. Бага боловсролд 256 хүүхэд сурдаг бөгөөд “Цахим сургууль” төслөөр шалгарч бүх ангиудаа 4.8 сая төгрөгийн LCD зурагттай болгожээ. Дараагийн шатнаас бага ангийн “Байгалийн ухаан ком кабинет”-ийг 1.2 сая төгрөгөөр авч нэг ангиа тохижуулсан байна. Үүний дүнд бага ангийн хүүхдийн идэвх сонирхол дээшилж, ой тогтоолт сайжран, сурлагын дүнгийн 8-10 хувийн ахиц гарсан байна. Нөгөө талаар багш нар үзүүлэн тараах материалаа зурагтаараа үзүүлж цаас, хэвлэгчийн хор, шохой зэргээс эдийн засгийн хэмнэлт гарсныг сургуулийн захирал М.Батсайхан хэлж байлаа.

Улсын хэмжээнд төрийн өмчийн 636 сургууль байдаг. Үүнээс бага боловсролын чанарын шинэчлэлт төслийн 3-р шатанд 450 сургуулийг шалгаруулж авах юм. Архангай аймгийн БСУГ-аас энэхүү төсөлд бүх сургуулиа оруулах зорилготой сургуулиудын захирал, бага ангийн сургалтын менежерүүд гээд 60 гаруй хүний төлөөллийг оролцуулсан зөвлөгөөнийг зохион байгууллаа.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%