Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ӨНДӨР-УЛААН СУМ ҮНДЭСНИЙ ХӨГЖИМТЭЙ БОЛЛОО

2017-05-21

Архангай аймгийн Өндөр-Улаан сумын бүрэн дунд сургуульд Энхтайваны корпусын шугамаар АНУ-ын иргэн Брайн Кассэлла /Bryan Cassella/ хоёр жилийн өмнөөс ирж сурагчдын англи хэлний болон хөгжмийн боловсролд суралцахад нь тусалж байна. Тэрээр өнгөрөгч 2016 онд “Хөгжмийн аялгуу” төсөл бичиж АНУ-ын Калифорн мужид суугаа аав ээж, ах дүү, найз нөхөддөө танилцуулж, мөн цахим орчныг ашиглан нийт 4000 доллор буюу 9 сая орчим төгрөгийг цуглуулж, түүгээрээ сургуулийнхаа хөгжим ангид морин хуур, ятга, төгөлдөр хуур, ёочин, хуучир, шанз, бөмбөр, лимбэ зэрэг Монгол үндэсний 20 төрлийн хөгжмийн зэмсгийг авч өгчээ. Брайн Кассэлла таван настайгаасаа хөгжим тоглож сурсан бөгөөд одоо 20-оод жил хөгжим тоглож байгаа гэнэ. Хүүхдүүдийг ч хөгжимд сургах дуртай бөгөөд одоогийн зорилго нь Өндөр-Улаан сумын сургуулийн хөгжмийн багштай хамтран сургуулийнхаа үндэсний хөгжмийн хамтлагийг байгуулах ажээ. Одоо 20 гаруй хүүхэд хөгжим тоглож байгааг хэлээд цаашид ч тасралтгүй үргэлжилнэ гэдгийг хэллээ.

Брайн Кассэлла Монголын хөдөөд мөн цагаан идээнд их дуртай гэнэ. Тэрээр Монгол гэрт амьдрах нь сонирхолтой гэдгийг ч хэлж байсан юм.
Архангай аймгийн хэмжээнд Энхтайваны корпусын шугамаар Батцэнгэл, Цэнхэр, Өндөр-Улаан болон аймгийн төвд гээд дөрвөн гадаад иргэн багшилж, амьдарч байна.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%