Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“Ахмадын өргөө”-ний барилгын шавыг тавьлаа

2017-05-17

 "Ахмадаа дээдлэх жил”-ийн ажлын төлөвлөгөөнд Арвайхээр суманд “Ахмадын өргөө”-г барьж ашиглалтад оруулахаар тусгасан. Тус өргөөний шав тавих ёслолын арга хэмжээг өнөөдөр /2017.05.17/ зохион байгууллаа. Шав тавих ёслолд аймгийн удирдлагууд, зорилтот жилийн ажлыг зохион байгуулах Ажлын хорооны гишүүд, ахмадын төлөөллүүд оролцлоо. Шинээр сүндэрлэх “Ахмадын өргөө” нь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн урд байрлах бөгөөд 27.0x15.0 м хэмжээтэй хоёр давхар байхаар төлөвлөгдсөн. Барилга угсралтын ажлыг Монгол улсын гавьяат барилгачин Л.Төмөрбаатар захиралтай “Ган нэгдэл” ХХК орон нутгийн төсвийн 867.0 сая төгрөгийн төсөвт өртгөөр барихаар тендерт шалгарсан. “Ахмадын өргөө”-ний барилгыг 2017 оны 10 дугаар сарын 1-ний дотор ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.


УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 245
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
17 / 7%
7 / 3%
45 / 18%