Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“ЗАЛУУЧУУДЫН БОЛОВСРОЛ, ХӨГЖИЛ” АЙМГИЙН ДЭД ХӨТӨЛБӨР ДЭМЖИГДЛЭЭ

2017-05-23

Аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 15.00 цагт Аймгийн Засаг даргын зөвлөл 88 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хурлын эхэнд “Залуучуудын боловсрол, хөгжил” аймгийн дэд хөтөлбөрийн төслийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга А.Амгалан танилцууллаа.

Залуучуудын боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоог дэмжин, бүтээлч, ёс зүйтэй, соёлтой иргэнийг төлөвшүүлж, тэдний хөгжих таатай орчинг бүрдүүлэх зорилгын хүрээнд энэхүү дэд хөтөлбөрийг боловсруулсан бөгөөд аймгийн засаг даргын зөвлөлийн өмнөх хурлаар гишүүд  залуучуудын хөгжилд чиглэсэн үйл ажиллагаа байгууллагуудын хамтын ажиллагааг уялдуулах, залууст чиглэсэн зорилтуудыг ялгах зэрэг хэд хэдэн саналуудыг гаргасан юм.

Эдгээр саналуудыг хөтөлбөрт бүрэн тусгасан ба энэ удаагийн Зөвлөлийн хурлаар дэмжигдэн, улмаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэхээр боллоо. 

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%