Өнөөдөр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга Ж.Эрдэнэбат нар Улаан-Үд хотын Советский дүүргийн 1-р орлогч Франк Игорь Георгивич тэргүүтэй зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, ИТХ-ын Удирдлага зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Ганбат нар байлцлаа.
Уулзалтын хүрээнд хамтын ажиллагаа, ерөнхий боловсролын сургуулийн багш солилцоо болон хамтын ажиллагаатай гадаадын улс орнуудын багш, сурагчдын Математикийн олон улсын уралдааны талаар харилцан санал солилцож энэ удаагийн айлчлал Чингэлтэй дүүрэг, Советский дүүргийн хамтын ажиллагааны суурь эхлэл байх болно. Цаашид улам өргөжинө гэдэгт итгэж байгаагаа илэрхийлж байлаа.
Мөн үеэр Улаан-Үд хотын Советский дүүргийн 1-р орлогч Франк Игорь Георгивич дүүргийн удирдлагуудад халуун дотноор хүлээн авч уулзсанд талархалаа илэрхийлж цаашдын ажилд нь амжилт хүссэн юм.
Улаан-Үд хотын Советский дүүргээс ирсэн зочид төлөөлөгчид энэ сарын 27-нд болох “Бид сайн сайханд дагуулна” уриатай баярын үйл ажиллагаанд урилгаар оролцох юм.