Өнөөдөр буюу энэ сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дүүргийн 5 дугаар хорооны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх багаас санаачлан дүүргийнхээ 25 жилийн ойг угтаж 1-19 дүгээр хорооны залуучуудын дунд “Гэр бүлийн аз жаргал миний нүдээр” илтгэлийн уралдаан зохион байгууллаа.
Энэхүү уралдааныг Гэр бүлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулийг иргэдэд сурталчлах, гэр бүл, хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хуулийн талаар мэдлэг мэдээлэл олгох, харилцан туршлага судлах зорилгоор дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтэс, дүүргийн Цагдаагийн 1,2 дугаар хэлтэс, Хүүхэд гэр бүл, залуучуудын хөгжлийн хэлтэс хамтран зохион байгуулсан юм.
Арга хэмжээнд Хорооны ИНХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх багийн дарга Н.Содномдорж, дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч, 5 дугаар хорооны Засаг дарга С.Амарбаясгалан, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга М.Бямбазаяа нар оролцлоо.
Уралдааны шүүгчээр дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга М.Бямбазаяа , НХХ-ийн Хүүхэд, гэр бүл хариуцсан мэргэжилтэн Г.Ижилмаа, Цагдаагийн 1-р хэлтсийн Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах байцаагч, ахмад Д.Оюунчимэг, Цагдаагийн 2-р хэлтсийн Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах байцаагч, ахлах дэслэгч Б.Мөнхтөр, ХГБЗХХ-ийн Мэдээлэл, судалгаа хяналт үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Д.Одмаа нар шүүн явууллаа.
Уралдаанд нийтдээ 15 илтгэл ирсэнээсЭнэхүү уралдааныг Гэр бүлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулийг иргэдэд сурталчлах, гэр бүл, хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хуулийн талаар мэдлэг мэдээлэл олгох, харилцан туршлага судлах зорилгоор дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтэс, дүүргийн Цагдаагийн 1,2 дугаар хэлтэс, Хүүхэд гэр бүл, залуучуудын хөгжлийн хэлтэс хамтран зохион байгуулсан юм.
Арга хэмжээнд Хорооны ИНХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх багийн дарга Н.Содномдорж, дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч, 5 дугаар хорооны Засаг дарга С.Амарбаясгалан, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга М.Бямбазаяа нар оролцлоо.
Уралдааны шүүгчээр дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга М.Бямбазаяа , НХХ-ийн Хүүхэд, гэр бүл хариуцсан мэргэжилтэн Г.Ижилмаа, Цагдаагийн 1-р хэлтсийн Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах байцаагч, ахмад Д.Оюунчимэг, Цагдаагийн 2-р хэлтсийн Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах байцаагч, ахлах дэслэгч Б.Мөнхтөр, ХГБЗХХ-ийн Мэдээлэл, судалгаа хяналт үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Д.Одмаа нар шүүн явууллаа.
1 дүгээр байранд 13 дугаар хорооны иргэн Д.Сугармаа
2 дугаар байранд 18 дугаар хорооны иргэн Г.Амарбаясгалан
3 дугаар байранд 5 дугаар хорооны иргэн Б.Баярцэцэг
Тусгай байранд 15 дугаар хорооны иргэн Н.Санаа нар тус тус эзэлж өргөмжлөл мөнгөн шагналаар шагнууллаа.
Уралдаанд идэвхтэй оролцож илтгэл тавьсан нийт оролцогчиддоо ажлын өндөр амжилт хүсье.