Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

​“Эрдмийн баяр 2017” арга хэмжээ боллоо

2017-06-08

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын Сайдын 2017 оны А/147 дугаар тушаалаар “Төгсөлтийн баярыг” “Эрдмийн баяр” болгон, хичээлийн жилийн ажлаа дүгнэх, шилдэг төгсөгчдийг урамшуулах, урлаг соёлын арга хэмжээ зохиох зэрэг хүндэтгэлийн арга хэмжээ болгон зохион байгуулж, олон нийтэд сурталчилж” байхаар шийдвэрлэсний дагуу өнөөдөр /2017.06.07/ Дархан-Уул аймагт “Эрдмийн баяр 2017” арга хэмжэ Залуучууд театрт өргөн дэлгэр боллоо. Энэ жил ерөнхий боловсролын сургуулийн 12-р ангийг 1509 хүүхэд суралцан төгссөнөөс 44 улирал дараалан Онцсайн дүнтэй суралцсан 62 сурагч байна. Улс орон даяар төгсөгчдийн сурлагын чанар чансааг тогтоодог элсэлтийн ерөнхий шалгалтын нэгдсэн дүнгээр манай төгсөгчид өнгөрсөн жил улсад 4 дүгээр байранд шалгарч, Улсынхаа тэргүүлэх Их дээд сургуулиудад олон оюутан элссэн нь төгсөгчдийн сурлагын амжилтыг харуулах чухал үзүүлэлтийн нэг болсон. Энэ жилийн улсын олимпиадад манай төгсөгчид амжилттай оролцож 15 дугаар сургуулийн сурагч Отгонбаатарын Энх-Амгалан сэтгэх чадварын төрөлд Мөнгөн медаль, 9 дүгээр сургуулийн сурагч Нармандахын Дарамбал Түүхийн хичээлийн төрөлд Мөнгөн медаль, “Оюуны ирээдүй” цогцолборын сургуулийн сурагч Оргилмаагийн Номин биологийн хичээлийн төрөлд Хүрэл медаль, “Цайхун” сургуулийн сурагч Дорждэрэмийн Лхагва-Эрдэнэ Гадаад хэлний төрөлд Хүрэл медаль хүртжээ. 

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%