Өнөөдөр буюу энэ сарын 09-ны өдөр дүүргийнхээ хөгжилд бодитой хувь нэмэр оруулж, эрхэлсэн ажилдаа амжилт гарган олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа Чингэлтэй дүүргийн зарим иргэдийг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Чандмань” одонгоор шагналаа.
Арга хэмжээнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, ИТХ-ын Төлөөлөгч Б.Цогзолмаа, Удирдлага зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Ганбат нар оролцож шагналыг гардуулав.
Шагналын арга хэмжээг нээж Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ дүүргийнхээ 170 гаруй мянган иргэдээс ажил үйлсээрээ манлайлж ажилласан та бүхэндээ Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрхэм хүндтэй шагналаар шагнуулж байгаад нь баяр хүргээд эрүүл энх, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөсөн юм.