Өнөөдөр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 19 хорооны Иргэний танхимын ажилтнуудтай дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ уулзлаа.
Энэ үеэр ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ ажилтнуудад цаг үеийн холбогдолтой хэд хэдэн чиглэлээр хугацаатай үүрэг даалгавар өгсөн юм. Уулзалтад Удирдлага зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Ганбат, Иргэний оролцоо, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Т.Уламбаяр, 19 хорооны Иргэний танхимын ажилтнууд оролцов.