Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ БОЛОВ

2017-06-12

 Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал/2017.06.09/ 70 хувийн ирцтэйгээр  болж “Теле хяналтын камер суурилуулах, ашиглах үйл ажиллагаанд мөрдөх журам”-ын төсөл, “Ахмадуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” аймгийн дэд хөтөлбөрийн төсөл, “Чадварлаг эмч, мэргэжилтэн” аймгийн дэд хөтөлбөрийн төслүүдийг хэлэлцсэн байна. Ахмад мэргэжилтнүүдийн хүсэлтэд үндэслэн ажил, хөдөлмөрт оролцох оролцоог нэмэгдүүлэх, өсвөр хойч залуу үеийнхэнд зөвлөн туслах зарчмаар энэхүү аймгийн дэд хөтөлбөр хэрэгжинэ. 60 ба түүнээс настай эрэгтэй, 55 ба түүнээс дээш настай эмэгтэйчүүд хамрагдаж түр болон байнгын ажлын байраар хангагдан орлогоо нэмэгдүүлэх, ахмад мэргэжилтний мэдээллийн сан бий болох, харьяалалгүй ахмадын тоо цөөрөх давуу талтай “Ахмадуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” аймгийн дэд хөтөлбөр, “Теле хяналтын камер суурилуулах, ашиглах үйл ажиллагаанд мөрдөх журам”-ын төслийг дэмжин ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар оруулахаар боллоо. Харин “Чадварлаг эмч, мэргэжилтэн” аймгийн дэд хөтөлбөрийн төслийг дахин боловсруулалтад буцаажээ.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%