Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“АХМАДУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ” АЙМГИЙН ДЭД ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛАВ

2017-06-15

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд /2017.06.15/ Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас “Ахмадуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” аймгийн дэд хөтөлбөрийг танилцуулсан бөгөөд уг хөтөлбөр нь залуу үед ахмадуудын арвин туршлагыг өвлүүлэх, ахмадаасаа суралцах, өв соёлоо хадгалахад нь туслах, чиглүүлэх  ахмадуудын амьдралын хэв маягийг нь өөрчлөх, идэвхжүүлэх, түр болон байнгын ажлын байртай болгох замаар орлогыг нь нэмэгдүүлэх зорилготой юм. 
Уг хөтөлбөрийн хүрээнд ахмад мэргэжилтнүүдийн хүсэлтэд үндэслэн ажил, хөдөлмөрт оролцох оролцоог нэмэгдүүлж мэдээллийн сан үүсгэх, ахмад мэргэжилтний мэдлэг, ажлын туршлагыг өсвөр хойч, залуу үеийнхэнд өвлүүлэх, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх, хөдөлмөрийн дадал олгох чиглэлээр ажиллуулж орлогын дэмжлэг үзүүлэх, зорилтот бүлгийн ахмадуудад нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа үзүүлэх,  тэднийг төсөл хөтөлбөрт хамруулах зэрэг зорилтууд тусгагдсан ба ахмадуудыг хөгжүүлэх сургалт, түр ажлын байраар хангаж, орлогыг нэмэгдүүлэх, хөнгөлттэй зээл, төсөл хөтөлбөрт хамруулах ажлуудыг хийхээр төлөвлөжээ.
Дархан-Уул аймагт одоогийн байдлаар харж хандах хүнгүй, ганц бие 182, амьжиргааны түвшингээс доогуур орлоготой өрхөд  амьдардаг 1213, бусдын байнгын асрамжид байдаг 421, хөгжлийн бэрхшээлтэй 238, тодорхой харьяалалгүй 7176 ахмад настанууд байдаг юм.
“Ахмадуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” аймгийн дэд хөтөлбөрийг 2020 онд хэрэгжиж дуусахад ахмадуудын 329 ахмад настан буюу 14,5 хувь нь байнгын ажлын байртай,  456 ахмад настан буюу 19,6 хувь нь түр ажлын байраар хангагдсан,  1537 ахмад настан буюу 66,1 хувь нь бусад ажил, үйлчилгээ арга хэмжээнд хамрагдсан байх  үр дүнг  хүлээж байна. 
Тэргүүлэгчид уг хөтөлбөрийн хэрэгжилтийг аймгийн ИТХ-д тогтмол тайлагнаж байх үүрэг өгч, 100 хувийн саналаар баталлаа. 


УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%