Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ШИЙДВЭРИЙН ДАГУУ ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН БУЦААН ОЛГОЛТЫГ ЭНЭ САРЫН 19-НӨӨС ОЛГОНО

2017-06-16

Монгол Улсын хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16, 24 дүгээр зүйлд заасны дагуу 2016 оны тайлангаар тус онд татварын буцаан олголтод хамрагдах хүсэлтэй иргэдийн тайланг 2 дугаар сарын 16-ныг дуусталх хугацаанд татварын хэлтэс хүлээн авч, баталгаажуулан нийт 3028 иргэнд 1643.1 сая төгрөгийн хөнгөлөлтийг буцаан олгохоор жагсаалтыг Санхүү Төрийн Сангийн Хэлтэст ирүүлжээ. 2017 оны эхний 05 сарын орон нутгийн орлогын гүйцэтгэлээр 920,6 сая төгрөгийн тасалдалтай, орон нутгийн төсөв хүндрэлтэй байгаа хэдий ч нөөц бололцоогоо дайчлан 05 дугаарын сарын 02-ны өдөр 2017оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс өмнө тайлангаа ирүүлсэн 541 иргэний 354,5 сая төгрөгийн буцаан олголтыг эхний ээлжид олгосон. Харин үлдсэн 2487 иргэний 1288,6 сая төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 19-нөөс эхлэн олгохоор болсон талаарх мэдээллийг аймгийн Санхүү төрийн сангаас мэдээллээ

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%