Чингэлтэй дүүргийн 19 хорооны 186 хэсгийн ахлагчдын ээлжит Зөвлөлдөх уулзалт энэ сарын 21-ний өдөр Соёл Урлагийн Их сургуулийн Оюутан театрт боллоо.
Зөвлөгөөнд дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, холбогдох хэлтэс албадын дарга болон 19 хорооны Засаг дарга нар оролцов.
Зөвлөгөөнөөр 2017 онд Тамгын газраас хийж хэрэгжүүлсэн ажлын талаар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж мэдээлэл хийлээ. Мөн дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга Ж.Эрдэнэбат нар 19 хорооны хэсгийн ахлагчдад баяр хүргэж үг хэлсэн юм.
Мөн үеэр хэсгийн ахлагчдад дүүргийн удирдлагууд 25 жилийн ойн медаль гардуулж цаашдын ажилд нь амжилт хүслээ.