Чингэлтэй дүүрэг байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд дүүргийн удирдлагуудаас үе үеийн Төрийн албан хаагчидаа хүлээн авч хүндэтгэл үзүүлж байгаа билээ.
Өнөөдөр буюу энэ сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга бөгөөд салбар зөвлөлийн дэд дарга Ж.Эрдэнэбат нар хороодын Хэв журмын урамшилт эргүүлүүдэд ойн баярын мэнд хүргэж дүүргийнхээ бүтээн байгуулалт, хөгжилд бодитой хувь нэмэр оруулсныг үнэлэн 25 жилийн ойн медаль, энгэрийн тэмдэг гардуулан өгөв.
Мөн үеэр хэв журмын урамшилт эргүүлүүдэд таних тэмдэг бүхий малгай гардуулан өгч цаашдын ажилд нь амжилт хүслээ.